Орон нутгийн ТӨСВИЙН ил тод, нээлттэй байдал

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Улаанбаатар

НИЙСЛЭЛИЙН ТӨСВИЙН МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО

Албан тушаалтнууд

Нийслэлийн ИТХ-ын дарга:

2012.07 – 2016.07 – Д.Баттулга

2016.07 – 2017.10 – Ц.Сандуй

2017 оны 10-р сараас С.Амарсайхан

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, төсвийн ерөнхийлөн захирагч:

2008 – 2012 онд Гомбосүрэнгийн Мөнхбаяр

2012 – 2016 онд Эрдэнийн Бат-Үүл

2016 оны 7-р сарын 6-наас Сундуйн Батболд

Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга:

2008 оноос Э.Ганхүү

Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга:

2012-2016 онд Ю.Идэрцогт

2016 оноос Э.Болормаа

Нийслэлийн аудитын газрын дарга ба Ерөнхий аудитор:
2003 – 2013 онд Данаагийн Цэрэндаш

Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд Тэргүүлэх аудитор:
2013 – 2016 онд Цэмбэлийн Очирбат
2016 оноос Сонгинын Энхбаатар



 Нийслэлийн төсвийн мэдээллийн ил тод байдлын индекс

Нээлттэй Нийгэм Форумаас хоёроос гурван жил тутам Орон нутгийн төсвийн ил тод байдлын индексийг гарган зарлаж байна. Тухайн аймаг, нийслэл, дүүргийн орон нутгийн төсвийн баримт бичиг ба үйл явц нь иргэд, оршин суугчдад нийтэд хэр нээлттэй, тэдний хяналт, оролцоог хэрхэн хангаж байгааг олон улсын аргачлалаар нэгбүрчлэн судалж үнэлгээ хийдэг юм. 2011, 2013, 2016 онуудад явагдсан гурван удаагийн судалгааг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор хийж гүйцэтгэсэн болно. Эдгээр судалгаанд нийслэл Улаанбаатар хот дараах үзүүлэлтэй байв.

“Орон нутгийн төсвийн мэдээллийн ил тод байдлын индекс – 2011” судалгааны үзүүлэлт 

(Авбал зохих дээд оноо – 100)

Төсвийн үндсэн баримт бичгүүдийн ил тод байдал – 80 оноо (1-р байр)

Төсвийн ил тод байдлын эрх зүйн орчин, иргэдийн оролцоо – 45 оноо (2-р байр)

Нэгдсэн дүн – 55.5 оноо (1-р байр)

“Орон нутгийн төсвийн мэдээллийн ил тод байдлын индекс – 2013” судалгааны үзүүлэлт 

(Авбал зохих дээд оноо – 100)

Төсвийн үндсэн баримт бичгүүдийн ил тод байдал – 14 оноо (5-7-р байр)

Төсвийн ил тод байдлын эрх зүйн орчин, иргэдийн оролцоо – 25 оноо (10-р байр)

Нэгдсэн дүн – 38.7 оноо (8-р байр)

“Орон нутгийн төсвийн мэдээллийн ил тод байдлын индекс – 2016” судалгааны үзүүлэлт 

(Авбал зохих дээд оноо – 100)

Нэгдсэн дүн – 40.8 оноо (9-р байр)



Нийслэлийн төсвийн мэдээллийн  эх сурвалжууд, шилэн данс

Нийслэлийн Ulaanbaatar.mn сайтын “Тогтоол, захирамж” цэс – Үзэх

Энд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Су.Батболд нарын 2012 оноос хойшхи А,Б захирамж, тэдгээрийн дотор төсвийн зарцуулалтын холбогдолтой захирамжийн жагсаалт буюу товъёог (дугаар, агуулга, огноо), захирамжийн текст, хуулбарыг хавсралтаар байршуулдаг. Мөн нийслэлийн худалдан авах ажиллагааны үнэлгээний хороо байгуулах захирамжаас гишүүдийн нэрийг мэдэж авах болно. Гэхдээ зарим захирамжийг байршуулаагүй, ямар нэгэн тайлбаргүйгээр алгасдаг нь огноо, дугаараас харагдаж байна.


Нийслэлийн эрх зүйн нэгдсэн мэдээллийн сан дахь шийдвэрүүд

Нийслэл Улаанбаатар хот, түүний дүүргүүд ба тэдгээрийн харъяа агентлаг, байгууллагууд, орон нутгийн өмчид хуулийн этгээдийн гаргасан захирамж, тогтоол, тушаалын мэдээллийн сангаас төсөв, санхүү, худалдан авалтын холбогдолтой шийдвэрүүд, зарим тохиолдолд тэдгээрийн төслийг хайх, татаж авах боломжтой – Үзэх 


Нийслэлийн Засаг даргын 2017 оны захирамжуудын агуулга ба иж бүрэн байдалд хийсэн мониторинг 

“Ил тод байдал сан” ТББ-аас дээрх “Тогтоол, захирамж” цэсэнд тавигдсан нийслэлийн Засаг дарга Су.Батболдын 2017 онд гаргасан захирамжуудаас төсвийн зарцуулалтын тухай болон төсөв мөнгө зарцуулахад хүргэсэн захирамжуудыг түүж, агуулгыг (хэрвээ байгаа бол) хавсралттай нь харьцуулсан хүснэгтийг боловсруулсан юм – Үзэх


Нийслэлийн Ulaanbaatar.mn сайтын “Шилэн данс” цэсний төсөв, санхүүгийн мэдээллийн дэд цэсүүд

Нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ – Үзэх

2013 оноос хойш нийслэлийн төсвийн гүйцэтгэлийн орлого, зарлагын сар тутмын нэгдсэн мэдээллийг pdf хэлбэрээр тасралтгүй байршуулж байна.

Нийслэлийн төсвийн мэдээлэл – Үзэх

Энд 2014 оны 3-р сараас хойшхи Нийслэл Улаанбаатар хотын төсвийн үндсэн мэдээллийн байршуулж байна. Үүнд,  Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ерөнхий төлөвлөгөө,  ирэх жилийн төсөв батлах тухай ИТХ-ын тогтоол, төсвийн тодотголын тогтоол, төсвийн төлөвлөлтийн маягт, Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай ИТХ-ын тогтоол, төсвийн тодотгол, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2016 оны аудитлагдсан санхүүгийн нэгтгэсэн тайлан гэх мэт. Харин эдгээр баримт бичгүүдийг сканнердаж оруулсан учраас ашиглахад хүндрэлтэй байдаг.

Нийслэлийн төсөл, хөтөлбөрүүд – Үзэх 

Энд бүр 2008 оны 1-р сараас хойшхи нийслэл Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр боловсруулсан, хэрэгжсэн болон хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн баримт бичиг ба тэдгээрт хамаарах үйл явдлын мэдээллийг байршуулдаг. Тухайлбал, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Хотын засаглалыг сайжруулах төсөл, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Улаанбаатар хотын ДЦС 5-ын орчмын суурин газрын хот байгуулалтын үнэлгээ, Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бохирын шугамыг барьж эхэллээ, Ирэх онд BRT төслийн барилгын ажил эхэлнэ гэх мэт.

Энэ цэсэнд байгаа “Шилэн дансны нэгдсэн цахим хуудас“, “Нийслэлийн Засаг даргын тамгын газар” гэсэн хоёр дэд цэс нь шилэн дансын хуудас руу холбоос юм.


Монгол Улсын Шилэн дансны нэгдсэн систем – shilendans.gov.mn дэх нийслэлийн төсвийн мэдээлэл 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Шилэн дансны хуудас – Үзэх

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Шилэн дансны хуудас – Үзэх

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Шилэн дансны хуудас – Үзэх

Нийслэлийн аудитын газрын Шилэн дансны хуудас – Үзэх


Нийслэлийн худалдан авах ажиллагааны мэдээлэл

Нийслэл Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, тендерийн урилга, явц, хэрэгжилт, тайлангийн бүх мэдээллийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын сайтаас авч болно. Энд тендерийн үнэлгээний хороонд орох эрхтэй А3 гэрчилгээтэй иргэдийн нэрсийн жагсаалтыг байршуулсан – Сайтад нэвтрэх  


Нийслэлийн Аудитын газрын хэрэгжүүлсэн аудитын тайлангууд

Эндээс нийслэлийн төсвийн ба харъяа байгууллагуудын төсөв, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн аудитын тайлангуудыг авч танилцах боломжтой. Санхүүгийн тайлангийн ба Гүйцэтгэлийн аудитын тайлангууд 2007 оноос, Нийслэлийн аудитын тайлан 2013 оноос, Эрсдэлийн аудитын тайлангууд 2011 оноос хойш байршуулж байна. – Аудитын тайлангууд


Нийслэлийн харьяа орон нутгийн засаг захиргааны нэгж, байгууллагын төсвийн мэдээллийн эх сурвалж, шилэн данс

Нийслэлийн дүүргүүдийн төсвийн мэдээллийн эх сурвалж, Шилэн данс: 

-Ulaanbaatar.mn цахим хуудсан дахь 9 дүүргийн албан ёсны цахим хуудасны жагсаалтаас сонгож нэвтэрнэ  – Жагсаалт

Нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудын төсвийн мэдээллийн эх сурвалж, Шилэн данс:

-Ulaanbaatar.mn цахим хуудсан дахь 34 агентлагийн албан ёсны цахим хуудасны жагсаалтаас сонгож нэвтэрнэ  – Жагсаалт

Нийслэлийн харъяа байгууллагуудын төсвийн мэдээллийн эх сурвалж, Шилэн данс:

-Ulaanbaatar.mn цахим хуудсан дахь 27 байгууллагын албан ёсны цахим хуудасны жагсаалтаас сонгож нэвтэрнэ – Жагсаалт

Захирагчийн ажлын албаны төсвийн мэдээллийн эх сурвалж, Шилэн данс:

-Ulaanbaatar.mn цахим хуудсан дахь 12 байгууллагын албан ёсны цахим хуудасны жагсаалтаас сонгож нэвтэрнэ – Жагсаалт



Нийслэлийн төсөвт мониторинг хийж хяналт тавьдаг судалгаа, иргэний нийгмийн байгууллагууд 

1.”Ил тод байдал сан” ТББ Байгууллагын цахим сайт

2.Нийслэлийн худалдааны танхим – Байгууллагын цахим сайт



Нийслэлийн төсвийн “онцлох” мэдээлэл

Улаанбаатар хотын иргэд, оршин суугчид, татвар төлөгчдийн зүгээс нийслэлийн төсвийн төлөвлөлт, хэлэлцүүлэг, зарцуулалтад хяналт тавих, санал бодлоо илэрхийлэх, улмаар оролцоход шаардагдах мэдээ, мэдээлэл, баримт, нотолгоог ил тод, нээлттэй болгох нь бидний зорилго юм.

Бид 2018 онд дараах чиглэлээр тасралтгүй мониторинг хийж ажиллах ба дүгнэлт, зөвлөмж, анхааруулгыг цахим болон мэдээллийн хуудас хэлбэрээр бэлтгэж хариуцлага, өөрчлөлтийг шаардаж ажиллана.

Нэг. Нийслэлийн 2018 оны төсвийн төслийг хэлэлцэж баталсан ИТХ-ын хуралдааны тэмдэглэл

Улаанбаатар хотын урьд оны төсвийн гүйцэтгэл ба ирэх жилийн төсвийн төслийг хэлэлцэж баталдаг ИТХ-ын хуралдааны үйл явц (Төсвийн тухай хуулиар, нийслэлийн Засаг дарга жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны дотор ИТХ-д өргөн мэдүүлж, ИТХ нь жил бүрийн 12 дугаар сарын 05-ны дотор хэлэлцэн баталдаг) иргэд, сонгогчдод ил тод, нээлттэй байх нь зарчмын ач холбогдолтой. Мөн 2018 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулсан ИТХ-ын хуралдааны тэмлэглэл ил тод байх учиртай. Энэ нь 2017 оны төсвийн гүйцэтгэлд мөн адил хамаарна.

– 2018 оны 2-р сарын байдлаар албан ёсны эх сурвалжид алга байна

Хоёр. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгийн сангийн зарцуулалт

“Засаг Даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-д Тухайн шатны Засаг даргын Тамгын газрын Санхүү, төсвийн асуудал хариуцсан хэлтэс /тасаг/ Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалт, эх үүсвэрийн үлдэгдлийн талаарх мэдээллийг Засаг даргын зөвлөлийн хуралд улирал бүр танилцуулж байхаар заасан байдаг учраас энэ мэдээллийг олон нийтэд хүргэх бүрэн боломжтой.

-2018 оны 2-р сарын байдлаар албан ёсны эх сурвалжид алга байна

Гурав. Орон нутгийн төсвийн “анхаарал татсан” худалдан авалтууд 

-Мониторинг хийж байна


 Нийслэл Улаанбаатар хотын төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны баримт бичиг, үйл явцын мэдээлэл

Хуудасны эхэнд очих

id-4431

Advertisements
 
%d bloggers like this: