Орон нутгийн ТӨСВИЙН ил тод, нээлттэй байдал

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Өмнөговь аймгийн ИТХ-ын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл. 2014.12.03.

Posted by ИТХ on 2014/12/03

Эрхэм хүндэт Төлөөлөгчид өө,

Эрхэмсэг Ноёд, Хатагтай нараа.

Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын зургаа дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит зургадугаар хуралдаанаар аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2015 оны үндсэн чиглэл, төсвийн төсөл, аймгийн газар зохион байгууллалтын 2014 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2015 оны төлөвлөгөө, ерөнхий төлөвлөгөө зэрэг орон нутгийн хөгжил дэвшлийг тодорхойлох олон чухал асуудлыг хэлэлцэн батлахаар хуран цуглараад байна.

Энэ жил Батмөнх даян хааны 550 жил, нийслэл Улаанбаатартай хатуу хучилттай замаар холбогдсон, Төвийн бүсийн Нутгийн өөрөө удирдах байгууллагуудын уулзалт, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах боломж бүрдсэн зэрэг олон үйл явдал тохиосон түүхэн жил болж байна.

Улсын Их Хурлаас Өмнөговь аймгийн суурь орлогыг 56 тэрбум 705.6 сая, суурь зарлагыг 21 тэрбум 373.1 сая төгрөгөөр, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгох орлогын шилжүүлгийг 9 тэрбум 3.1 сая, тусгай зориулалтын шилжүүлгийг 25 тэрбум 831.3 сая, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлэх хөрөнгийг 13 тэрбум 959.4 сая төгрөгөөр тооцож баталсан.

Эдийн засаг хүндрэлтэй хэдий ч манай аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлж улсад төсөв төвлөрүүлдэг аймгийн хувьд орон нутгийн хөрөнгө оруулалтаар аймаг орон нутагтаа тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөж 101 тэрбум төгрөгний төсөв хэлэлцүүлэхээр бэлтгэгдээд байна.

Дэлхийн эдийн засгийн хүндрэл, Улсын Их Хурлаас баталсан төсөв, аймгийн орлогын бүрдүүлэлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөцөөр хангах хариуцлагатай энэ үед зайлшгүй шаардлагатай нэн түрүүнд хийх ажлаа төлөвлөн хэлэлцэх шаардлага зүй ёсоор тулгарч байна.

 

Эрхэм Төлөөлөгчид өө:

 

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ирвэл зохих 33 Төлөөлөгчийн 29 нь хүрэлцэн ирж хуралдааны ирц 84.8 хувьтай байгаа тул ээлжит зургадугаар хуралдаан нээснийг мэдэгье.

Ингээд Төлөөлөгчид та бүхэн хуралдаандаа идэвхтэй оролцон мэргэн шийдвэр гаргана гэдэгт итгэл дүүрэн байна.

Хурлын дарга: За эрхэм Төлөөлөгчдөд баярлалаа, хуралдааныхаа дэгийг танилцуулъя /2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 3/1 тогтоолоор аймгийн ИТХ-ын хуралдааны дэгийг баталсан/ дэгийн дагуу хуралдана.

Эрхэм Төлөөлөгчид та бүхэнд 6 дугаар хуралдааны хэлэлцэх асуудлын жагсаалтыг тараасан байгаа ИТХ-ын зургадугаар хуралдаанаар 9 асуудал хэлэлцэнэ.

 

  1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангийн тухай
  2. Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо, урамшуулал батлах тухай
  3. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт батлах тухай
  4. Аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх 2015 оны үндсэн чиглэлийн тухай
  5. Аймгийн 2015 оны төсвийн тухай
  6. Аймгийн 2015 оны төсвийн төсөлд өгөх Аудитын санал
  7. Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайлан батлах тухай
  8. Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршил батлах тухай
  9. Аймгийн газар зохион байгуулалтын Ерөнхий төлөвлөгөө шинэчлэн батлах тухай асуудлуудыг хэлэлцэхээр та бүхэнд хүргүүлсэн хэлэлцэх асуудалтай холбоотой асуулт байна уу?

 

Хурлын дарга: Л.Энхболд Төлөөлөгч

Төлөөлөгч Л.Энхболд: Хүрэлцэн ирсэн эрхэм Төлөөлөгчид зочид төлөөлөгчид та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, миний бие хэлэлцэх асуудалтай холбоотой зарим нэг асуудлуудыг тавих шаардлага байна, АИТХ-д 2015 оны төсвийн төсөлд оруулах өөрийн саналыг 2014.08.30-нд өөрийн е-майл хаягаар илгээсэн 2015 оны төсвийн төсөлтэй холбоотой саналуудыг хэлэлцсэн ажлын хэсгийн ахлагч Ж.Тунгалаг Төлөөлөгчөөс асуух асуулт байна. Би өөрөөсөө 20 сая төгрөг гаргаад аймгийнхаа 100 орчим залуучуудтай хамт Өмнөговь аймгаар явж 2015 оны төсвийн төсөлд 3 санал хүргүүлсэн байгаа энэ 3 саналын нэрийг мэдэж байна уу? Та.

Төлөөлөгч Ж.Тунгалаг: Л.Энхболд Төлөөлөгчөө төсвийн төсөлд санал нэгтгэх ажлыг ИТХ хийдэггүй юм. Төсөв санхүүгийн хороо орон нутгийн төсөвт хяналт хийж Төлөөлөгч нараа иргэдээсээ санал авч оролцуулах гэж бид албан бичиг хүргүүлсэн.

Төлөөлөгч Л.Энхболд: Гол нь хурал өөрөө миний тавьсан саналыг миний е-майл хаягаар бол 2014.08.15-нд ирсэн е-майлээр 2015 оны төсвийн төсөлд оруулах саналыг 2015.08.30-ны дотор ирүүл гэсэн учраас хугацаанд ирүүлсэн хэн хүлээж авсан хэнээс асуух ёстой вэ? Төсвийн төсөлд миний энэ саналуудыг оруулсан уу?

Хурлын дарга: Хэлэлцүүлгийн саналуудыг үзсэн санал дотор таны санал байхгүй.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү

Төлөөлөгч Д.Нацагдорж: Л.Энхболд Төлөөлөгчийн 2015 оны үндсэн чиглэлд тусгуулах санал ирсэн өчигдөр МАН-ын бүлэг дээр яригдсан 2015 онд 7 тэрбум төгрөгийн үнэтэй оюутны байр бариулах боломж алга гэдгийг бүлгийн хурал дээр ярьсан. Өнөөдөр өглөө бүлгийн даргад танай намын Төлөөлөгчийн тавьсан асуудал энэ удаа хойшлогдох нь гэдгийг хэлсэн. Нөгөө 2 асуудал нь бол бид үндсэн чиглэлдээ тусгаад хийж байгаа ажлууд байна.

Төлөөлөгч Л.Энхболд: За би хэлэлцэх асуудалд дахиад асуудал оруулах санал гаргаж байна.

Хурлын дарга: Энэ тавигдаж байгаа асуудлыг зөвөөр ойлгохын тулд би нэг зүйл хэлье хурлын дэгд тодорхой заасан байгаа хурлаар хэлэлцэж байгаа асуудлуудыг тодорхой шийдэлд хүргэхийн тулд бид бүлгийн хурал хийсэн тийм учраас бүлгийн хуралдаа ач холбогдол өгч цагтаа суух ёстой байсан.

Төлөөлөгч Л.Энхболд: Би хуралдаанаар хэлэлцэх асуудлаа 2014.08.30-нд тавьсан учраас хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад орж хэлэлцүүлэх нь зөв гэж үзэж байгаа юм. Хурлын Төлөөлөгч нь МУЗЗНДНТУтХ-д заасны дагуу хуралд асуудал хэлэлцүүлэх санаачлага саналын дагуу асуудал оруулах эрхтэй байдаг.

АИТХ-д оюутан хотхон төсөл, дэлхийн малчин төсөл, сумын эмч төсөл гэсэн 3 асуудал хэлэлцүүлэхээр санал гаргаж байна. Эдгээр төслийг орон нутгийн оюутан залуусын санал асуулгын үндсэн дээр дараах саналуудыг өргөн барьж байна. Оюутны хотхон төсөл нь манай аймгаас жилд 500 хүүхэд оюутан болж гарч байна мөн жилд дунджаар 2410 оюутан сурч байна, оюутны байранд 19 хувь нь амьдарч байна, жилд 450-550 мянган төгрөгний хэрэгцээтэй байгаа.

Дэлхийн малчин төсөл малчдыг зохион байгуулалттайгаар бусад орны хөдөө аж ахуйн үйл ажиллагаатай танилцуулах хамтран ажиллах гэрээ хөтөлбөр байгуулах малчдыг туршлага солилцох уулзалтанд явуулах зэрэг үйл ажиллагаагаар хангах талаар ажил зохион байгуулаад явж байна. Энэ асуудал дээр 2015 оны төсөвт 100 сая төгрөгийг дэлхийн малчин төсөлд суулгаад өгөөч гэсэн саналтай байна.

Нөгөө зүйл нь сумын эмч Солонгос улсын төрийн бус байгууллагатай хамтран төрөөс зардлыг нь даагаад өгвөл Солонгос Улсад эмч нарыг дадлагажуулах танилцуулах бололцоо байна,  энэ төсөл дээр бас 100 сая төгрөг суулгаж өгөөч гэсэн саналтай байна, эдгээр зүйлүүд нь таны хэлж байгаагаар нэн тэргүүний чухал асуудал мөн учраас хуралдаанд оруулах саналтай байна.

Хурлын дарга: Эрхэм Төлөөлөгчийн тавьсан саналыг хүндэтгэлтэй сонслоо. Тодорхой асуудлууд нь орон нутгийн үндсэн чиглэл төсөл хөтөлбөрүүдэд туссан учраас Засаг дарга хариулт өгье. Дараагаар нь хэлэлцэх асуудалд оруулах эсэх талаар хэлэлцэе.

Засаг дарга: Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая Л.Энхболд Төлөөлөгчийн оруулсан 3 асуудлын талаар би төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд аймгийн Засаг дарга мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэгийн хувьд Өмнөговь аймаг өнгөрсөн жил 120 тэрбум төгрөгийн төсөв батлуулж байсан, энэ жил сангийн яамнаас баталсан төсвийн тухай хуулиар 94 тэрбум төгрөгний төсвийг хянуулсан бид орон нутгийнхаа төсвийн орлогыг дайчилсанаар 101 тэрбум төгрөгийн төсөв ИТХ-д батлуулахаар оруулж ирсэн, эхлээд төсвөө тооцож үзээд дараагаар нь бүтээн байгуулалтын ажлаа хийсэн 2015 онд 44 тэрбум төгрөгний бүтээн байгуулалтын ажил суусан байгаа, үндсэн чиглэлд ямар ч эх үүсвэргүйгээр 30 тэрбум төгрөгний, энэ онд хийх ёстой 25 тэрбум төгрөгний ажил эх үүсвэргүй суусан мөн он дамжиж хийгдэж байгаа 9 тэрбум төгрөгний ажил эх үүсвэргүй суусан хөрөнгө батлах гэж байгаа тул бид нар хамгийн нэгдүгээрт хийх бүтээх ямар ажил байна, сум болгонд нэг нэг бүтээн байгуулалтын ажил хийхээр суулгасан байгаа, эмч нарийн хөтөлбөрийн хувьд аймгаас дэвшүүлэн тавьж байгаа хөтөлбөрийн асуудалд хамгийн эхэнд эрүүл мэндийн салбарт хийгдэх асуудлыг нэн тэргүүнд тавьж төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн жил 9 тэрбум төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн энэ жил 2.8 тэрбум төгрөгний төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр орсон мөн ХБНГУ-д мэргэжил дээшлүүлсэн одоо энэ 12 сард томографийн, ангиографийн аппарат суурилуулж байгаа учраас энэ төхөөрөмжүүдийг ажиллуулах эмч нарыг БНСУ-д сургалтанд хамруулах гэж байгаа учраас тусгайлан сумын эмч төсөл гэж тусгайлан тавиагүй юм. Малчны хувьд үндсэн чиглэлд тусгасан 2.5 тэрбум төгрөгний хөтөлбөр хэрэгжүүлэн явж байгаа төсөв мөнгөний оролцоогоос шалтгаалж 2015 оны үндсэн чиглэлд 1 тэрбум төгрөг суусан байна. Энэ хөтөлбөрт таны хэлсэн саналыг суулгасан учраас мөн тусгайлан суулгах шаардлага байхгүй. Гуравдах асуудлын хувьд мөнгө төгрөгний хүрэлцээ байхгүй байгаа учраас нэлээн зүйлүүдийг хассан нутгийн удирдлагын ордны 2 дугаар байр барих ажлыг хойшлуулаад иргэдэд чиглэсэн бүтээн байгуулалтыг хийе гэсэн ажил тусгагдсан байна. Бид нар орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлье эрүүл мэндийн салбарын чиглэлд анхаарч ажиллах гэж байгаа учраас 7 тэрбум төгрөгний хөрөнгө мөнгөний асуудлыг шийдэх боломж байхгүй учраас үлдээсэн байгаа.

Төлөөлөгч Л.Энхболд: Баярлалаа. 7 тэрбум төгрөгний асуудал бол өнөөдөр гаргаад шийдчих асуудал биш учраас сайн ойлгож байна, зарим асуудлуудыг мэдэж байгаа бүтээн байгуулалтын 8 тэрбум төгрөг батлаад явж байна, миний хувьд хувийн зүгээс биеийн байдлаасаа ч тэр АИТХ-аас нэлээн томоохон төсөлтэй асуудлуудыг оруулж байсан тэр бүхэн маань хэрэгжих боломжгүй байгаа тул АИТХ-ын Төлөөлөгчөөсөө чөлөөлөгдөх хүсэлтийг гаргаж байна хэлэлцэх асуудалд намайг Төлөөлөгчөөс чөлөөлөх асуудлыг оруулж өгнө үү.

Хурлын дарга: Үндсэндээ хариулт асуулт өрнөлөө энд тодорхой ямар шалтгаан байгааг мэдэхгүй ч гэсэн хуралдаанд оролцох, асуудал тавих нь Төлөөлөгчийн эрх үүрэг ч гэсэн, таны тавьсан асуудлын хүрээнд ойлгохгүй байх гэж бодож байна, дээрх асуудлаас үүдэж Л.Энхболд Төлөөлөгчийн асуудлаар Төлөөлөгчид ямар саналтай байна санал асууя, Төлөөлөгч В.Мөнхбат.

Төлөөлөгч В.Мөнхбат: МАН-ын бүлгээс завсарлага авъя.

Хурлын дарга: Бүлгийн даргын санаачлагаар завсарлага авах эрхтэй. Завсарлага 20 минут. За завсарлага дууслаа Төлөөлөгч В.Мөнхбат.

Төлөөлөгч В.Мөнхбат: МАН-ын бүлэг ярилцлаа Л.Энхболд Төлөөлөгчийн өгсөн санал 2012 оноос хойш үндсэн чиглэлд санал өгсөн боловч удаа дараа АИТХ-аас Үндсэн чиглэл боловсруулсан хүмүүс удаа дараа оруулж байгаагүй учраас АИТХ-аас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Намын бүлэг дээр ярьж байгаад энэ саналыг дэмжлээ эргэн татая гэж.

Хурлын дарга: ИТХ-ын бүрэн эрхийн асуудлын хүрээнд Төлөөлөгчийг батламжлах, огцруулах асуудал бол хурлын бүрэн эрхэд хамаардаг энэ асуудлаар МАН-ын бүлгээс оруулж ирж байгаа асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. ЗЗНДНТУТХ-ийн хүрээнд асуудал оруулж ирэх бүрэн боломж байсан 24.1, 24.2 дах заалтад тухайн асуудлыг судалгаа тооцоо гаргаж шийдвэрийн төслийн хамт хуралдаанд оруулж болно, мөн хуралдаанд шууд санал оруулах бүрэн эрх ч байгаа. МАН-ын бүлгээс оруулж байгаа саналын дагуу санал хураалт явуулья.

Төлөөлөгч А.Жаргалсайхан: Хуралдаанд санал оруулж байгаа болохоор эхлээд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал хураая гэсэн санал байна.

Хурлын дарга: А.Жаргалсайхан Төлөөлөгчийн оруулдаг санал зөв эхлээд хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулах санал хураая. Д.Эрдэнэ Төлөөлөгч,

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Тогтолцооны хувьд буруу явагдаад байна, өөрийнх нь оруулсан асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаад дараа нь энэ асуудлыг оруулах нь зүйтэй гэж үзэж байна.

Төлөөлөгч Л.Энхболд: Д.Эрдэнэ Төлөөлөгчөө миний хувьд Үндсэн чиглэлд нэг саналаа оруулах боломжгүй гэдэг хариултыг Б.Бадраа даргаас авсан тийм учраас үлдсэн 2 асуудал суугдсан байгаа учраас заавал Төлөөлөгчийн хувиар гэхгүй иргэний хувиарч үйл ажиллагаанд оролцоод явах боломж байгаа Төлөөлөгчөөсөө огцрох саналтай байна.

Хурлын дарга: Зохион байгуулалтын асуудалд хэлэлцэх эсэх тухай асуудлаар хэлэлцэх асуудалд оруулъя гэж ойлгож байна. /Санал хураалт явагдав/ санал хураалт явагдахад 9 Төлөөлөгч хэлэлцүүлэх асуудалд оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа учраас Төлөөлөгч нарын олонх дэмжээгүй Төлөөлөгч огцруулах Зохион байгуулалтын асуудал хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Түдгэлзэж байгаа Төлөөлөгч 1 байна. Хэлэлцэх асуудалтай холбоотой асуудалд асуулт санал өрнүүллээ, хэлэлцэх асуудлынхаа жагсаалттай холбоотой асуулт байна уу? асуулт алга байна, асуултаа таслая, санал байна уу? санал алга байна, санал тасаллаа. АИТХ-ын 6 дугаар хуралдаан 9 асуудал хэлэлцэхээр санал оруулж байна хэлэлцэх асуудлаа батлая, Төлөөлөгчидөө /Санал хураалт явагдав/ олонхийн саналаар хэлэлцэх асуудал баталлагдлаа. Энэ удаагийн хуралдаанд тусгай зориулалтын шилжүүлгээр санхүүжүүлэгдэх байгууллагуудын удирдлага оролцож байна. АИТХ-ын 6 дугаар хуралдааны дотоод журмаа танилцуулж баталгаажуулъя, доод журамтай холбоотой асуух асуулт, санал байна уу? Төлөөлөгчдөд асуух асуулт, санал байхгүй тул доод журмаа баталгаажуулав. /Дотоод журам хавсаргав/

Нэгдүгээр асуудал: АИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлан

Хурлын дарга: АИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлан танилцуулав. /тайланг хавсаргав/

Хурлын дарга: АИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны ажлын тайлантай холбоотой асуух асуулт байна уу? Амарзаяа Төлөөлөгч.

Төлөөлөгч Н.Амарзаяа: За Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье, МУ-ын хууль тогтоох байгууллага нь УИХ, УИХ-аар мэдээж цаг үеийн шаардлагатай хууль тогтоомжууд гарч байдаг, энэ болгонд ард иргэдийн санал бодол тусгагдсан байдаг байх энэ тухай хуулийг батлахын өмнө Өмнөговь аймгийнхаа нутаг дэвсгэр дээр зохион байгуулж хийсэн ажиллагаа 2014 онд байна уу?

Хоёр аймгийн 2013-2016 оны аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр баталсан байгаа тухайн хөтөлбөрт би санал оруулсанаа хараад сууж байна, АИТХ-ын Төлөөлөгчдийн төлөөллийг хэрэгжүүлэх саналыг дэмжигдэж суусан одоог хүртэл ИТХ-ын иргэдийн төлөөлөл гэсэн хөтөлбөр 2012, 2013, 2014 он дамнаж яригдсангүй үүнийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бие даан шийдвэр гаргах боломжтой төсөл мөнгийг бүхнийг баталж хэрэгжүүлэх боломж байж байна энэ асуудлыг яагаад асуудал болгож тавьсан гэхээр АИТХ-ын Төлөөлөгч 33, сумдад 15-21 байна, энэ Төлөөлөгчид төрийн албанд орж ажиллаж чадахгүй байна, Төлөөлөгч ажилгүй жирийн иргэн байна, АИТХ, СИТХ-ын Төлөөлөгчийн чадамжийг дээшлүүлэх ёстой гэсэн зүйлүүд дээр хийгдсэн ажил байна уу?

Хурлын дарга: Манай ажлын албаны дарга тодорхой хариулт өгөх байх, бид УИХ-аар батлан хэрэгжүүлэхээр тодорхой хуулиудад санал авч байгаа тийм асуудал ирдэг тухайлбал одоо гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд санал авч байна, АИТХ, СИТХ-ын Төлөөлөгч, нарийн бичгийн дарга нарыг чадавхжуулах сургалтуудыг шат дараалан зохион байгуулсан, харамсалтай нь Төлөөлөгч нар хангалттай оролцдоггүй юм.

Д.Мядагсүрэн: АИТХ-ын иргэний танхимаар хэд хэдэн хуулийн төсөл дээр хэлэлцүүлэг явуулсан Даатгалын, Хяналтын, МУЗЗНДНТУ тухай хууль зэрэг хуулиуд дээр иргэдийн санал авах хэлэлцүүлэгийг зохион байгуулсан, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулинд хэлэлцүүлэг зохион байгуулсан. 2014 онд ИТХ-ын Төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалт зохион байгуулсан, бүх сумдын ИТХ-ыг бид техник тоног төхөөрөмжөөр хангасан, ИТХ-ын Төлөөлөгч нарыг чадавхжуулах сургалтыг 2014 онд Д.Бат-Эрдэнэ сайдын санаачлагаар Улаанбаатар хотод сургалтанд хамруулсан. Саяхан 11 сард АИТХ, СИТХ-ын эмэгтэй Төлөөлөгч нарыг сургалтанд хамруулсан.

Хурлын дарга: Өөр асуулт Төлөөлөгч нарт байна уу? Д.Эрдэнэ Төлөөлөгч.           

Төлөөлөгч Д.Эрдэнэ: ИТХ-ын тасралтгүй үйл ажиллагаа гэж зүйл байна, түүнийг Тэргүүлэгчид хангана гэсэн байдаг бусад Төлөөлөгч нарын оролцоо яаж хангагдаж байна, бусад Төлөөлөгч нарт хандсан үйл ажиллагаа ямар түвшинд байна,

Хоёрт: 5 хороо ажилласан гэж байна энэ хороод ямар түвшинд ажиллаж байна, Тэргүүлэгчдээс 100 гаруй шийдвэр гаргасан байна, энэ тогтоолуудад Төлөөлөгч нарын оролцоог ямар түвшинд хангаж байна. Сургалт, Сэврэй суманд болсон арга хэмжээнүүд сайн ажил болжээ. СИТХ ямархуу үйл ажиллагаа явуулдаг ямар байдлаар Төлөөлөгч нарын оролцоог жигд хангадаг вэ?

Хурлын дарга: АИТХ-ын хуралдаан бол орон нутгийн нийгэм эдийн засгийн хувьд бодлого шийдвэр гаргах дээд байгууллага, хуралдааныг жилд 2-оос доошгүй удаа зохион байгуулах үүрэгтэй, 2013 онд АИТХ-ын хуралдаанаас бидэнд олгогдсон шийдвэрийн хувьд Тэргүүлэгчид зайлшгүй нийгэм эдийн засгийн хувьд яаралтай цаг алдалгүй шийдвэрлэх байдал гардаг тийм учраас Тэргүүлэгчид нэлээн бүрэлдэхүүнтэй ажилласан. Хуралдааныг 3 дахь удаа зохион байгуулж байна. Ажлын алба бол Тэргүүлэгчдийн ажлын алба гэж явдаг Тэргүүлэгчдийн ажил зохион байгуулалттай үйл ажиллагааг зохион явуулдаг Тэргүүлэгчдийн хурлыг сард 2 удаа хуралдуулдаг журамтай. Ингэсээр захиргааны байгууллага төлөөллийн байгууллагын үйл ажиллагаа сайжирч байна, хоёр хороод сайн хуралдсан сайн ажилласан байгаа.

Д.Мядагсүрэн: Нийгмийн бодлого төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллагын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хороод сайн ажилласан тодорхой шийдвэр гаргаж холбогдох байгууллагад чиглэл өгсөн,  зарим хороод хангалтгүй ажилласан 2015 оны төлөвлөгөөнд ИТХ-ын хороодын үйл ажиллагааг сайжруулах, ажиллагааг идэвхжүүлэх тал дээр тусган ажиллана гэсэн зорилттой байна.

Хурлын дарга: Өөр асуулт байна уу? Төлөөлөгчдөд асуулт алга асуулт таслая, Хэлэлцэх асуудалтай холбоотой санал байна уу? Төлөөлөгч Л.Энхболд.

Төлөөлөгч Л.Энхболд: АИТХ бол орон нутгийн төлөөллийн дээд байгууллага гэж хэллээ, АИТХ-ын даргын хувьд Та 33 Төлөөлөгчийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулдаг гэж ойлгож явдаг, АИТХ-ын Төлөөлөгчөөс оруулж ирсэн санал ажилд нэлээдгүй анхаарал хандуулж тухайн санал ажил дээр хэлэлцүүлэг зохион байгуулдаг байх шаардлагатай анхаарал хандуулж ажилладаг хүн байх ёстой гэж бодож явдаг энэ ажил дээр анхаарал хандуулж ажиллаасай гэсэн санал байна. 33 Төлөөлөгчийн гаргаж байгаа санал бол ард иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудал байдаг юм. Аймгийн 2013 оны төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын чанар үр дүнтэй танилцах, нөгөө талаар орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-тай танилцах ажлын хэсэг байгуулъя гэсэн саналтай байна. Хуралдаанд хэлэлцэх асуудлын жагсаалтанд оруулж өгнө үү.

Хурлын дарга: Өнгөрсөн бүхий л хугацаанд 2 намын бүлэгтэй тулж нягт ажилласан гэж ойлгож байна, намчирхсан байдал хувьдаа болон ажлын албаны зүгээс огт гаргаагүй гэж бодож байна. Нөгөө талаас сонгуулийн үр дүнд байгуулагдсан ИТХ сонгууль явж дууссан бол намчирхах үйлдэл гаргаж байгаагүй бүх нийтийн эрх ашгийг хамгаалсан төлөөллийн байгууллага гэж үйл ажиллагаагаа явуулж байгаа гэж ойлгож байна. Орон нутгийн эрх ашгийн төлөө хамтарч ажиллах нь бидний эрх үүрэг юм. Хоёр дах асуудал ажлын хэсэг байгуулах асуудлыг бид 2015 ИТХ-ын Тэргүүлэгчдийн төлөвлөгөөнд суулгаж ажиллах нь зүйтэй гэж бодож байна санал хүлээн авлаа. Төлөөлөгч Н.Амарзаяа.

Төлөөлөгч Н.Амарзаяа: Ерөнхийдөө УИХ-аар батлагдаж байгаа аливаа хууль тогтоомжид аймгийн иргэдийн саналыг заавал хүргэх ёстой гэж үзэж байна, одоо 2016 оны сонгууль болох гэж байна, нэлээн олон хууль батлагдах гэж байна, иргэд сонгогчдын төрд итгэх итгэл суларч байна. Энэ нөхцөлд ИТХ-ын Төлөөлөл болж сонгогдсон 2 нам иргэдийнхээ төлөөлөл болж төрийн үйл ажиллагаанд иргэдийг төлөөлөх байдлаа нэмэгдүүлмээр байна гэсэн саналтай байна.

Хоёрт АИТХ, СИТХ-ын чадамжийг дээшлүүлэх 2016 оны сонгуулиар ИТХ-ын бий болох тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй байх тухайлбал СИТХ-ын дарга, Засаг дарга, орлогч нар улс төрийн албан тушаалтан байна, суманд 21 Төлөөлөгч өнөөдөр ялагдсан тохиолдолд ажил амьдралаа хохирч байна, суманд ганц байгаа ажил төрийн албан хаагчийн ажил байна, ийм нөхцөл байдалд АИТХ-аар хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь зүйтэй байх гэсэн саналууд байна.

Гуравт Л.Энхболд Төлөөлөгчийн саналыг дэмжиж Өмнөговь аймаг өнөөдөр хөрөнгө оруулалт бусад аймаг сумдаас хөрөнгө оруулалт ихтэй аймаг. МАН аймгийн хэмжээнд царцагдмал байгаа барилгын тал дээр асуудал болгон аймгийн удирдлагуудад хүргүүлсэн тухайлбал шинэ сургууль, соёлын төв гэх мэт барилгууд 2011 оноос хойш одоо хүртэл яригдсаар байна, шийдэгдээгүй байна. 640 хүүхэд сурах 3 дугаар сургууль 1500 гаруй хүүхэд сурч байна энэ бол хүүхдийнхээ эрх ашгийн төлөө асуудал болгон тавихгүй байгаа юм. Ажлын хэсэг байгуулж ажиллах мэдээллүүдийг үнэн бодитой зөв авах шаардлага нөхцөл байгаа гэдгийг хэлмээр байна.

Дөрөвт Өмнөговь аймаг өнөөдөр маш өндөр өртөгтэй аймгийн хэмжээнд тооцогдсон байна, Улаанбаатар хотын дэлгүүрүүдээс авдаг будаа гурилыг нэг нугалсан үнээр худалдан авч амьдарч байна, АИТХ энэ асуудал дээр анхаарах шаардлагатай, бодлогын түвшинд анхаарч ажиллах шаардлагатай байна гэсэн санал хэлмээр байна. Монгол 100 төгрөг, 60 төгрөгтэй дүйцэж байна.

Хурлын дарга: Өөр санал байна уу? Төлөөлөгч Д.Эрдэнэ.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: АИТХТ-ийн үйл ажиллагаанд өгч байгаа дүгнэлт энэ бол Төлөөлөгчийн үйл ажиллагаанд өгч байгаа үнэлэлт гэж ойлгож байна, 5 хороог сайн ажиллуулах шаардлагатай юм байна. Эрүүл мэндийн салбарын хороод хуралдаад ямар чиглэл шаардлага хүргүүлсэн тухайн шаардлагын дагуу ямар ажил хийсэн талаараа бодитой мэдээлэл өгч байх хэрэгтэй байна. Сайн ажилласан хороодод баярлаж байна. Уул уурхайн хороо газар дээр нь очиж ажиллаж байна гэдэг сайн байна, ийм л байвал ИТХ амьд байна гэж ойлгож байна. Төлөөлөгчдийг үнэн бодит мэдээллээр хангаж байвал сайн байна, эдийн засгийн хүндрэл ганц манай аймагт байгаа зүйл биш, гэхдээ манай иргэд хүндрэлтэй байна гэж зүгээр суугаад байх биш үйлдвэрлэл үйлчилгээний ажил хийж байна түрүүний хурлын дараа ССАЖГ-ын зааланд очиж үзсэн Төлөөлөгчдийн хамт ЖДҮ-г дэмжих чиглэлээр, ОНХС-аас дэмжлэг ХХЭ өөрсдөө орлого олж байгаа бизнесмэнүүд сайхан харагдсан. Төлөөлөгчдийн оролцоог жигд хангах үйл ажиллагаа дээр анхаарна биздээ баярлалаа.

Хурлын дарга: Д.Эрдэнэ Төлөөлөгчийн саналуудтай санал нийлж байгаагаа хэлье. Төлөөлөгч Р.Сэддорж.

Төлөөлөгч Р.Сэддорж: Сайн байцгаана уу? АИТХ-ын Төлөөлөгч, Тавантолгой ХК-ийн захирлын хувьд компанийн үйл ажиллагаатай холбоотой санал гарсан учир товчхон зүйл хэлье гэж бодож байна, компанийн үйл ажиллагааны хувьд энэ жил дэлхийн нүүрсний зах зээл сүүлийн 10 жилд гараагүй хямралтай учраад байна, БНХАУ-ын барилгын үйл ажиллагаа зогсоод байна, 1м2 байрны үнэ монгол мөнгөөр 800 000 төгрөг хүрсэн барилгын компани зогсохоор төмрийн үйлдвэр зогсоно, төмрийн үйлдвэр зогсохоор манай нийлүүлдэг коксжих нүүрсний экспорт зогссон энэ жил энэ салбар зогсоод байна.

Төлөөлөгч Л.Энхболд: АИТХТ-ээс ажлын хэсэг гардаг юм байна, ИТХТ-ийг сэлгэн ажиллуулах ажлын хэсгийг Тэргүүлэгчид өөрсдөө байгуулаад өөрсдөө үнэлэлт дүгнэлт өгсөн юм байна. Тийм ёс суртахуун байна уу? одоо бол 33 Төлөөлөгчөөсөө оруулаад ажлын хэсэг байгуулаараа гэсэн санал хэлмээр байна.

Төлөөлөгч Р.Сэддорж: Би мэдээлэл өгье, хурлын дарга зөвшөөрвөл дараагийн хурал дээр мэдээлэл өгөх саналтай байна.

Хурлын дарга: Тавантолгой ХК-ийн мэдээлэл бол төсөв хэлэлцэх үед өгвөл сайн гэж бодож байна. Төлөөлөгч Б.Цэвээн.

Төлөөлөгч Б.Цэвээн: Хурлаар Төлөөлөгчдийн оролцоог ярьж байна, би энэ удаагийн эрхийн хугацаанд анх удаа Төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгчийн оролцоо бол ганц АИТХТ-ийн ажлын албаны хийдэг ажил биш Төлөөлөгч нар өөрсдөө санаачлагатай байх хэрэгтэй хамгийн ойрын 2 жишээ бол АИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан АИТХ-ын Төлөөлөгч нарыг АЗДТГ-ын мэргэжилтнүүдтэй уулзах уулзалтанд дээр манай Төлөөлөгч нар хурлын үйл ажиллагааг дуусгахгүй гарсан, саяхан би СИТХ-ын Төлөөлөгч эмэгтэйчүүдийн сургагч багшаар бэлтгэгдэж ирж сургалт зохион байгуулсан АИТХ-ын Төлөөлөгч нарынхаа утсыг аваад залгахад, намайг битгий намчирхсан гэж бодоорой МАН-ын бүлгийн гишүүд утсаа авдаггүй юм байна. Иймэрхүү байдлаар өөрсдөө оролцоогоо сайжруулмаар байна. Урьд нь АИТХ Төлөөлөгч нарынхаа дунд ямар ажил зохион байгуулдаг гэдгийг мэддэггүй байсан.

Хурлын дарга: Өөр санал байна уу? Төлөөлөгч Н.Амарзаяа.

Төлөөлөгч Н.Амарзаяа: Бид 2 удаа хуралдаж асуудлаа ярьж байна. Эмэгтэй Төлөөлөгч нарын сургалтыг одоо мэдэж байна. 11 дугаар сарын хуралд сумдын өрсөлдөх чадварын судалгааны тайланг хэлэлцэхэд АН-ынхан байгаагүй гараад явсан байсан. Уг нь бол олонх нь та бүхэн. Оролцоогоо жигд хангаарай гэж хэлмээр байна.

Хурлын дарга: Санал тасаллаа. Та бүхэнд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой тогтоолын төсөл тараасан байгаа тогтоолын төслийг уншиж танилцуулъя. Тогтоолын төслийг уншиж танилцуулав. /тогтоолын төслийг хавсаргав/ Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуул байна уу? Төлөөлөгч Д.Эрдэнэ

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Түрүү хэлсэн Төлөөлөгчдийн оролцоог жигд хангах талаар тогтоолын төсөлд тусгах зөв байх, 2 дугаар заалт зөвхөн Тэргүүлэгчдэд хамаатай заалт байна, Төлөөлөгчдийн болон хорооны ажлыг зөв зохион байгуулах талаар оруулах шаардлагатай байна.

Хурлын дарга: Ойлгож байна заалтанд Төлөөлөгч гэж оруулчих амархан хуулиараа тасралтгүй байнгын үйл ажиллагааг Тэргүүлэгчид хангах шаардлагатай. Гуравдах заалт оруулж өгч Төлөөлөгчдийн оролцоог хангах тухай заалт оруулъя.

Шийдвэрлэсэн нь: Тогтоолын төслийг батлах саналтай байна, Төлөөлөгчид гуравдах заалтаар Төлөөлөгчдийн оролцоог хангах тухай заалт оруулсанаар тогтоолын төслийг батлах уу? Төлөөлөгчид, за олонх нь дэмжиж байна тогтоолын төслийг баталлаа. За баярлалаа тогтоолын төсөл батлагдлаа.

Хоёрдугаар асуудал: Дараалал ёсоор Олон нийтийн цагдаагийн ажилтны тоо батлах тухай, Илтгэгч нь АЗДТГ-ын ХЗХ-ийн дарга Ч.Баярмаа 5 минут. /танилцуулгыг хавсаргав/

Хурлын дарга: Илтгэгчдээ баярлалаа. Асуудалтай холбоотой асуулт байна уу? асуулт алга байна, санал байна уу? Төлөөлөгч Ө.Баянмөнх.

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Нийт Төлөөлөгчдөд энэ өдрийн мэнд хүргэе. Асуудлыг дэмжиж байгаа гэдгийг хэлье, цаашдаа энэхүү ажилтан ажиллаад явах учраас зөвлөмж маягаар хэдэн санал хэлье,

Цагдаагийн албанд сонгон шалгаруулах хүмүүсийн сонгон шалгаруулалтад анхаарах, урьд нь хэрэг зөрчилд холбогдож байсан тал дээр, ёс суртахууны өндөр төлөвшилтэй хүмүүсийг авч ажиллах шаардлагатай гэж үзэж байна.

Хоёрт олон нийтийн цагдаа төвийн гудамж гэрэлтүүлэгтэй хэсгээр явахаасаа илүү гэрэл багатай гэр хороолол гудамж талбай харанхуй хэсгээр явж гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулсан дээр байх гэж бодож байна.

Хурлын дарга: Өөр саналтай Төлөөлөгч байна уу? санал алга санал тасаллаа.

Шийдвэрлэсэн нь: Та бүхэнд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой тогтоолын төсөл тараасан байгаа тогтоолын төслийг уншиж танилцуулъя. Тогтоолын төслийг уншиж танилцуулав. /тогтоолын төслийг хавсаргав/ Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт, санал байна уу? Төлөөлөгчдөд санал алга, миний хувьд нэг санал байна, олон нийтийн Цагдаа нарт сумдын ИТХ-ын дарга нартай гэрээ байгуулах ёстой тэгэхээр тогтоолын төсөлд энэ талаар заалт нэмээд тогтоолын төслийг батлая, Төлөөлөгчид дэмжиж байна, тогтоолын төсөл батлагдлаа.

Гуравдугаар асуудал: Дараалал ёсоор 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай, Илтгэгч нь АЗД-ын орлогч Д.Нацагдорж 15 минут. /танилцуулгыг хавсаргав/

Хурлын дарга: Илтгэгчдээ баярлалаа. Асуудалтай холбоотой асуулт байна уу? Асуулт алга байна, санал байна уу? Санал алга байна санал таслая. Тогтоолын төслийг батлах саналтай байна, Төлөөлөгчдөө тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт байна уу? асуулт байхгүй байна. 2014 оны үндсэн чиглэлийн хэрэгжилт, 2015 оны үндсэн чиглэл нэг тогтоолоор батлагдана.

2015 оны үндсэн чиглэл батлах тухай, Илтгэгч нь АЗД-ын орлогч Д.Нацагдорж 10 минут. /танилцуулгыг хавсаргав/

Хурлын дарга: Илтгэгчдээ баярлалаа. 2015 оны үндсэн чиглэлийг хэлэлцэе, Асуудалтай холбоотой асуулт байна уу? Төлөөлөгч Ө.Баянмөнх.

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Өнгөрсөн онд ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 1 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн ямар төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн бэ?

Хоёрт тэр төслүүдээс хэдэн төсөл санхүүжүүлэгдэж, хэдэн төгрөг буцаагаад яам руу татагдсан бэ?

Хөдөлмөрийн хэлтэс С.Нарантуяа: ЖДҮ-ийг дэмжих чиглэлээр 1 тэрбум төгрөг манай аймагт хувиарлагдсан нийт 77 төсөл авч сонгон шалгаруулах комисс 7 дугаар сарын 10-нд хэлэлцээд нийт 29 төсөл сонгон шалгарсан байгаа одоогийн байдлаар 300 гаруй иргэн бэлэн мөнгө хүлээж авсан байна. 250 сая төгрөг буцаагдаж татагдсан.

Хурлын дарга: Өөр асуулт байна уу? Төлөөлөгч Н.Амарзаяа.

Төлөөлөгч Н.Амарзаяа: Өчигдөр бүлэг дээр ярьсан зүйл нэмэгдэж хасагдсан зүйл байхгүй гэж үзэх үү?

Хурлын дарга: Төлөөлөгч Д.Эрдэнэ.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Үндсэн чиглэлтэй холбоотой Үндсэн чиглэлд хөрөнгө оруулалт хийж байгаа асуудалд сумдуудаар харьцуулж гаргах боломж байгаа юу?

Хоёрт өнгөрсөн жил Онцгой байдлын хэлтэст үндсэн чиглэлд мөнгө суулгаагүй юм байна энэ жил 8 санал тавьсан юм байна энэ саналуудаас ядаж 3 саналыг нь суулгах боломж байгаагүй юм уу?

Төлөөлөгч Д.Нацагдорж: Энэ жилийн үндсэн чиглэл боловсруулахдаа сумдаас санал авсан, сангийн яамнаас ирүүлсэн 94 тэрбум төгрөгийн хүрээнд ажил хийгдэх ёстой гэсний хүрээнд нийт сумдууддаа иргэдийн эрх ашигт нийцсэн хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үндсэн чиглэлд тусгасан. Онцгой байдлын хэлтсээс ирсэн саналуудыг судалж үзсэн онцгой байдлаас фургон авто машин шийдвэрлээч гэсэн харин бид ланд-80 машин өгсөн, сургалтын болоод бусад асуудлаар аймгаас хөрөнгө гаргаад ажиллаж байна, Онцгой байдлын хэлтэст 50 сая төгрөг суугдаад явж байгаа яг тэр саналууд нэр төрлөөрөө тусгагдаагүй ч гэсэн хийгдэх ёстой ажлыг хийгээд явж байна.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Фургондоо гол нь биш одоогийн нөхцөл байдалд тохирсон өргөгч шаттай машин хэрэгтэй байх өндөр барилгад гал гарвал яах вэ? дөрвөн давхараас дээш гал гарахад унтраах техник байхгүй байна. Өдөр тутмын сургалтын цамхагыг 50 сая төгрөгт тооцох боломж байдаггүй юм уу?

Төлөөлөгч Д.Нацагдорж: Өдөр тутмын сургалтын цамхаг бүсийн хэмжээнд сургалт хийх боломжтой материаллаг бааз үүссэн гэж үзэж байна өнгөрсөн жил.

Хурлын дарга: Ер нь бол онцгой байдлын салбарт манай аймаг бусад аймгуудаас санаачлагатай хөрөнгө мөнгө шийдсэн байдаг. Өөр асуулт байна уу? алга байна, санал байна уу? Төлөөлөгч Ө.Баянмөнх.

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Манай аймаг газрын баялагаа боловсруулж эдийн засаг хөгжих ирээдүй байна гэж харж байсан энэхүү нөхцөл байдал гадаад дотоодын нөхцөл байдлаас шалтгаалаад иргэдэд эдийн засгийн хямрал мэдэгдэж байна. Эдийн засаг хүндэрсэн нөхцөлд үйлдвэрлэлээ дэмжиж хямралаас гарах шаардлагатай байна. Дараа дараагийн ЖДҮ-ийн төсөл дээр 77 төслөөс 29-г шалгаруулах биш бүгдийг нь эрэмбэлэх шаардлагатай гэдгийг хэлмээр байна, ирсэн хөрөнгө мөнгийг буцаах шаардлагагүй ард иргэдийн амьдрал гэсэн маягаар дэмжих бодлоготойгоор ажиллах зөв гэж бодож байна.

Төлөөлөгч Н.Амарзаяа: 2015 онд тодотгол нэгээс 2 удаа хийгдэж магадгүй бүлгээр яригдаж байсан протоколд тусгагдаж байсан хөрөнгө оруулалтууд зохион байгуулалтын ажлуудыг тусгаж оруулж өгөх санал хүсэлтийг тавьж байна.

Хоёрт Хөрөнгө оруулалт зураг төсөвтэй хийгддэг эдгээр хөрөнгө оруулалтыг хийхээр тулгарвал бодлого барьж ажиллах шаардлага байгаа.

Хурлын дарга: Өөр санал байна уу? Төлөөлөгч Д.Эрдэнэ.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Төрийн албан хаагчдыг чадавхжуулах асуудал дээр уламжлалт болгон явагддаг асуудлуудаа тавьсан байна. Төрийн албан хаагчдын чадвар улсдаа хаана явж байна. Нийгмийн салбарууд хаана явж байна, улсын хэмжээнд хөрөнгө оруулалтын үр дүнг хармаар байна салбар салбараар нь.

Хоёрт Сумдуудад хөрөнгө оруулалт жигд хангах тал дээр ямар зүйл байна. Онцгой байдлын хэлтэст тэр эх үүсвэргүй ажилд оруулж болдоггүй юм уу?

Хурлын дарга: Өөр санал байна уу? Төлөөлөгч Л.Цэцэг-Өлзий.

Төлөөлөгч Л.Цэцэг-Өлзий: Бусад аймгийн жишгийг харж байхад ШУ-ны байгууллагуудтай холбогдож өөрийн бренд бүтээгдэхүүнийг сурталчлах тал дээр их ажил хийдэг юм байна энэ тал дээр манай аймаг санаа аваад ажиллах хөтөлбөр боловсруулах нөхцөл байдаг уу? Иневац хөгжлийн төвтэй хамтран ажиллах шаардлагатай байна.

Хоёрт Санхүүгийн хяналтын албатай боллоо, зарцуулж байгаа хөрөнгийг шалгах биш мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтраад тоног төхөөрөмжийн хангалт аль хэр байна, ашиглалт ямар түвшинд байна, энэ тал дээр судалгаа хийх нөхцөл байдаг уу? гэдгийг үнэлж гаргавал хөрөнгө оруулалт үнэлэгдэх үр дүн сайжрах болов уу гэсэн санал байна.

Хурлын дарга: Өмнөговь аймгийн эрдэмтдийн хийж байгаа үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх товч тодорхой санал байна. Одоо яг энэ үндсэн чиглэлд туссан хэрэгжиж чадаагүй УИХ-ын гишүүний санаачлага дор төлөвлөгдсөн зүйл байгаа Үндсэн чиглэлийн 18-д байна хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх гэж энэ хүрээнд өргөн далайцтай авч үзэх нь зүйтэй байх гэж үзэж байна. Өөр санал байна уу? Санал алга байна, саналаа тасалья. Тогтоолоо харахыг хүсэж байна тогтоолыг уншиж танилцуулъя. /Тогтоолын төслийг хавсаргав./

Шийдвэрлэсэн нь: Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт санал байна уу? Төлөөлөгчдөө, асуулт санал байхгүй тул тогтоолын төслийг батлая, Төлөөлөгчид дэмжиж байгаа учраас тогтоолын төсөл батлагдав. Хуралдааны дотоод журмын дагуу завсарлая.

Дөрөвдүгээр асуудал: 2015 оны орон нутгийн төсвийн төсөл

Хурлын дарга: 2015 оны орон нутгийн төсвийн төсөл хэлэлцэнэ, Илтгэгч нь АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Нарантуяа, үүний өмнө Р.Сэддорж Төлөөлөгч Тавантолгой ХК-ийн үйл ажиллагаа эдийн засгийн чадавхийн талаар мэдээлэл хийнэ.

Төлөөлөгч Р.Сэддорж: Хурал дээр манай компанитай холбоотой асуудал яригдсан учраас мэдээлэл хийе гэж үзсэн, албан ёсны мэдээлэл бэлтгэж ирээгүйд уучлаарай. Манай компани 2004 оноос МУ-д нүүрсний экспортыг анх эхлүүсэн түүхтэй 10 жил болж байна, нүүрсний үнийг бид тогтоож явсан, 2009 оноос “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХХК, яг адилхан нүүрсний чанартай хөрш компанууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн энэ жилийн төлөвлөсөн борлуулалтандаа хүрч чадахгүй байна, 2014 онд 2 сая тонн нүүрс борлуулах төлөвлөгөөтэй ажилласан боловч 600 000 тонн нүүрс борлуулсан байна, нүүрсний үнэ огцом доошилж байна, бид нүүрсний үнийг тогтооход нөгөө компаниуд манайхаас бага үнээр зарж манай үйлчлүүлэгч нарыг татсан аюултай бодлого гарсан мөн ЗГ-аас төрөөс нэг үнийн тогтолцоотой байя гэсэн бодлого барьж байгаа ч газар дээрээ өөр байна, бид нүүрсний үнийг 10 жил зовж өсгөчөөд нөгөө компануудыг дагаж буулгаад байгаа учраас байдал хүнд байна, 2014, 2015 оны өвөлд зориулж дотоодын нүүрсээ бэлтгэж өгч байна, 1 тонн нүүрсний үнэ 25000 төгрөг болсон байгаа ард иргэдэд 15 000 төгрөг болгож хямдруулсан энэ зүйлийг та бүхэн ойлгох хэрэгтэй. Дараа компанийн тайлан гарсан үед бүр тодорхой мэдээлэл өгч болно.

Тавдугаар асуудал: Хурлын дарга: 2015 оны орон нутгийн төсвийн төсөл хэлэлцэнэ, Илтгэгч нь АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Нарантуяа.

СТСХ Б.Нарантуяа: 2015 оны орон нутгийн төсвийн төсөл танилцуулав. /2015 оны орон нутгийн төсвийн төсөл танилцуулгыг хавсаргав/

Хурлын дарга: 2015 оны орон нутгийн төсвийн төслийг танилцуулсан Илтгэгч  АЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Нарантуяад баярлалаа,

Зургадугаар асуудал: Орон нутгийн төсвийн төсөлд өгөх Аудитын санал

 Хурлын дарга: Орон нутгийн төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг сонсъё илтгэгч нь аймгийн Тэргүүлэх аудитор Н.Отгонбаяр 5 минут.

Аудит Н.Отгонбаяр: 2015 оны Орон нутгийн төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг танилцуулав. /2015 оны Орон нутгийн төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг танилцуулагыг хавсаргав/

Хурлын дарга: 2015 оны орон нутгийн төсвийн төсөлд өгөх Аудитын саналыг сонслоо илтгэгч аймгийн Тэргүүлэх аудитор Н.Отгонбаярт баярлалаа. Ингээд 2015 оны Орон нутгийн төсвийн төсөл хэлэлцэх ажиллагаандаа орж байна асуулт байна уу? Төлөөлөгчдөө, Төлөөлөгч Н.Амарзаяа.

Төлөөлөгч Н.Амарзаяа: 58 багийн ЗД-ын туслахыг чөлөөлөх асуудал хуулийн дагуу биш л асуудалдаа эдгээр хүмүүсийг хэвээр нь байлгахыг хүсэж байна, учир нь баг дээрээ амьдардаг ЗД ховор тэгэхээр багийн барилга байгууламж багийн иргэдтэй хамт ажиллах боломжийг зогсоомооргүй байна. Сая аймгийн Тэргүүлэх аудитор Н.Отгонбаярын хэлсэн санал дээр 1.6 тэрбум төгрөгийн орлого нэмэгдүүлэх боломж байна гэсэн дүгнэлт гарч байна, үүнийг нэг бодоод үзэхгүй юу? Бид өмнөх хурлаар говийн нэмэгдэл, багийн даргын туслах гэж хуульд заагдаагүй зүйлийг ИТХ-аар шийдвэрлээд явж байсан, говийн нэмэгдэл бол өнөөдөр зогссон багийн ЗД-ын туслах гэсэн зүйл байхгүй болох гэж байна, энэ зүйлийг болохгүй гэж шийдвэл 1-3 сарын тэтгэмж олгох боломж байдаг болов уу? энэ хүмүүс чинь төрийн алба хийж байгаад ажилгүй болж байгаа иргэд гэсэн асуулт байна.

Хоёрт Б.Нарантуяа даргын илтгэлээс 4.6 тэрбум халамжийн мөнгө хянаад халамжуудад банкаар дамжуулан олгоно гэсэн байна энэ ямар учиртай вэ?

Гуравт АЗДТГ-ын төсөв дотор хүн ам, орон сууцны тооллого 85.4 сая төгрөгний хөрөнгө суусан байна энэ ямар учиртай вэ?

Дөрөвт Орон нутгийн төсвийн орлого нэлээд их хэмжээгээр хумигдаж байна, Автотээврийн, Усны, авто замын гэсэн нэлээд өргөн хүрээтэй санал өглөө би энэ дээр санал нэг байна, тийм болохоор орлого тооцоод ирэхээр 2015 оны орон нутгийн өмчит Тавантолгой ХК-ийн орлогыг хэдэн сая төгрөгөөр тооцож байгаа вэ? бусад Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын орлого хэдтэй байгаа орлогын эх үүсвэрийг анхаарах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

Тав 11 дугаар сарын 06-нд АИТХ хуралдсан, 2014 онд үүсээд байгаа төсвийн байгууллагын өрийг барагдуулахын тулд хүлээгдэж байгаа гүйцэтгэлийн талаар товч мэдээлэл орох байх гэсэн орсонгүй 2015 оны төсөв дээр он дамжуулж өр үүсгээд барагдуулах бодлого барьж байгаа юм болов уу? гэсэн асуулт байна.

Зургаа Манай аймаг УБ хоттой хатуу хучилттай замаар холбогдсон энэ замын арчилгааны хөрөнгө мөнгө яригдсангүй, ямар компани зам засвар арчилгаа хийх вэ?

Хурлын дарга: Их олон асуулт байна, бүлэг дээр ярих боломж байгаагүй юу? Эхний асуултыг би хариулъя, багийн туслахууд урамшуулалтай байгаа тэгэхээр нөхөн олговор олгох боломжгүй. Ганцхан манай аймаг ингэж явж байна. Дараагийн асуудлуудыг Б.Нарантуяа хариулъя.

СТСХ Б.Нарантуяа: 4.6 тэрбум халамжийн мөнгө байгаа үүнээс халамжийн тэтгэвэр буюу нийгмийн даатгалаас тэтгэвэр авах боломжгүй хүмүүст халамжаас олгодог тэтгэвэр, жирэмсэн амаржсаны мөнгө нь зонхилох хувь буюу 3 тэрбум төгрөг, 1.5 тэрбум төгрөгийг бусад халамж эзэлж байсан сумдад хувиарласныг бүгдийг аймаг дээр татсан. Арилжааны банкаар данс данстай иргэдэд санхүүжилтыг олгоно гэсэн зарчмаар явагдаж байгаа бүх тооцоололыг НХҮХ дээр бодогдож байгаа. 85.4 сая төгрөгийг хүн ам, орон сууцны тооллогын зардал гэж сангийн яамнаас тооцож ирүүлсэн, энэ зардлыг Үндэсний Статистикийн газраас энэ жил хүн ам, орон сууцны тооллого болохтой холбогдуулан бүх аймагт суулгасан.

Тавантолгой ногдол ашгийн талаар хувь нийлүүлэгчдийн хурлаар дахин шийдвэр гарах боломж байгаа эсэхийг мэдэхгүй энэ жилийн хувьд оногдож байгаа 20.6 тэрбум төгрөгний ногдол ашиг 2013 оны 62.5 тэрбум төгрөгнөөс оногдож байгаа ногдол ашгийг тооцоод аймгийн 2014 оны төсвийн тодотголоор 20.6 тэрбум төгрөг орох боломжтой гэж тооцож өнөөдрийн байдлаар гүйцэтгэл 16.2 тэрбум төгрөгтэй байна, үлдэх 4.4 тэрбум төгрөгийг энэ ондоо багтаан авна гэсэн тооцоололтой явж байна, 2014 оын өр бол шинэ хуулиараа хариуцлагын тогтолцоо өндөр байгаа, суурь зардал үндсэндээ бүрэн тусгагдсан гэж үзэж байна, батлагдсан төсвийн хүрээнд батлагдсан орон тоогоор өр авлага үүсгэхгүй ажиллах нь бүх шатны төсөв захирагчдын үндсэн үүрэг тэр үүргээ биелүүлээгүй хариуцлагын өндөр тогтолцоотой байгаа ганц удаа соёлын төвийн асуудалд сумдын өрийг дарах үүднээс БСШУЯ, СЯ-нд асуудал тавьсан боломжгүй тохиолдолд ирэх оны төсвийн хүрээнд өр дарах тооцоолол хийсэн.

ХБХ Т.Дөлбаяр: Өмнөговь аймаг УБ хотын хатуу хучилттай зам нь улсын чанартай авто зам, арчилгаа үйлчилгээний талаар Зам тээврийн яам дээр яригдаж байгаа байгаа манайхаас тендер зарлаад компанийг нь гаргаад өгсөн “Даш зам” ХХК Төв-Дундговь-Өмнөговь чиглэлийн зам арчлалтыг хариуцан авсан. Төсөв тооцооныхоо зардлыг тухайн жилдээ хийгээд Сайдын багцад тусгаж байгаа аймгийн хэмжээнд Цогт-Овоо, Даланзадгад хоёр дээр 2 зам анги ажиллах юм.

Төлөөлөгч Р.Сэддорж: Замын нэг тэнхлэгийн даац 11 тонн, 6 тэнхлэгтэй шалаанз машин 66 тонн ачих боломжтой байгаа энэ зам ашигласнаас хойш манай компани уриалга гаргаж зам ашиглалтын байдлыг мөрдөж байна.

Хурлын дарга: Өөр асуулт байна уу? Төлөөлөгч Д.Эрдэнэ.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Тогтмол зардлыг хассан гэж би буруу сонсов уу? АЗДТГ-ын төсөв 120 сая төгрөгөөр нэмэгдсэн гэж байна энэ яагаад нэмэгдсэн орон тоотой холбоотой юм уу? Байгаль хамгаалах хөрөнгө дээр 7 тэрбум төгрөг ярьж байсан зарцуулах дээр 1.5 тэрбум төгрөг байна, бусад нь өөр зүйлд зарцууах гэж тавьсан уу? Энэ жилийн төсөв хямралтай холбоо ямар бодлого барьсан бэ?

СТСХ Б.Нарантуяа: Байгаль хамгаалах чиглэлээр Сангийн яам 7.8 сая төгрөг хянасан энэ нь аймгийн усны төлбөрөөс 55 хувиар тооцсон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтруу хөрвөсөн байгаа, урьд жил байгаль хамгаалах төсөв дээр авто зам ороод явж байсан энэ жил ороход ч гэсэн болохгүй зүйл байхгүй, ХБХ-ийн гаргасан саналын дагуу орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт руу ангилсан болохоос үндсэн чиг үүрэг нь байгаа, ерөнхий боловсролын сургуулиудын дунд олон жилийн дунджаар тогтмол зардал илүү тооцогдож ирдэг, буцаан төлөгддөг байсныг өөр шаардлагатай зүйлд зарцуулна, Тамгын газрын 125 сая төгрөг хэвлэл мэдээллийн зардал 61 сая төгрөг хүн ам орон сууцны зардалд 84 сая төгрөг тооцогдсон байгаа. Тамгын газрын орон тоо бол ЗГ-ын тогтоолоор Тамгын газар 37, НҮГ 48 гэсэн орон тоотой байгаа нийтлэг үйлчилгээний зарим ажилтныг солин гэрээгээр ажиллуулж байгаа нийт дүнгээрээ 85 орон тоондоо байгаа.

Хурлын дарга: Өөр асуулт байна уу? Асуулт тасаллаа. 2015 оны орон нутгийн төсвийн төсөлд санал байна уу? Төлөөлөгчдөө Төлөөлөгч Ө.Баянмөнх.

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Багийн туслах ажилтныг байхгүй болгосноор ямар үр дагавар гарах вэ гэдэг 8 шалтгааныг  дурьдмаар байна.

Хоёрт Малчдыг нийгмийн даатгалд хамруулах асуудал байна.

Гуравт Хүмүүс Засаг захиргааны анхан шатны нэгжтэй харьцдаг анхан шатны нэгж дээр байгаа хүнийг хасах шаардлага байна уу?

Дөрөвт Төсвийн шинэ хуулиар Төсвийг иргэдээр хэлэлцүүлж эрэмбэлүүлж байгаа учраас багийн эдгээр хүмүүсийг хасах ёсгүй гэж үзэж байна уу?

Тав 101 тэрбум төгрөг баталж байгаа аймгийн хувьд 150 сая төгрөг хэмнэхийн төлөө хүмүүсийг хассах уу? өөр зардлаас хэмнэж болдоггүй юм уу?

Зургаа Хөдөлмөрийн гэрээ байгуулаад нийгмийн даатгал төлөөд явсан хүмүүст хөдөлмөрийн эрх зүйн маргаан үүсч магадгүй.

Долоо Эмэгтэй хүн багийн Засаг даргаар томилогдох нь хомс болж байна

Найм Өчигдөр бүлгийн хурал дээр ярьсан Б.Нарантуяа дарга сумдын дарга нар багийн Засаг даргын туслах хэрэггүй гэсэн үүднээс солисон гэсэн зүйл хэлсэн. Би 4 сумын Засаг даргатай уулзсан үгүй багийн Засаг даргын туслах зайлшгүй хэрэгтэй гэж ярьж байсан энэ ямар учиртай вэ? Сумдын Засаг дарга нар саналаа хэлэх болов уу?

АИТХ-ын төсвийн асуудал байна, өнгөрсөн жил 325 сая төгрөгтэй ажиллаж байсан энэ жил төсөв буурсан үзүүлэлттэй байна манай аймаг өөрөө уул уурхайтай аймаг энэ зүйлтэй холбоотой АИТХ-ын ажлын алба зайлшгүй мэргэжлийн байх шаардлагатай байна, яагаад гэвэл Тэргүүлэгчид маань тэгж байж мэдээлэл бүрэн авна, Тэргүүлэгчид гол чухал асуудлыг шийдвэрлэж байна үүнд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгдөг учраас төсөв хасах буруу гэсэн санал байна.

Нэг талархал байна Номгон сумын соёлын төвийн барилгыг 2008-2012 онд АИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Д.Мөнхтулга бид хоёр зургийг ЗГ-ын түвшинд барьж эхлүүлээд явж байсан дараа нь Засаг солигдож эдийн засгийн хямралтай холбоотой зогссон энэ жилийн хувьд ирэх жилийн төсөв дээр суугдаад ирсэн байна, тухайн үед аймаг орон нутгийн удирдлагад хөөцөлдөөч гэсэн санал тавьсаны дагуу ажил болгож хэрэгжүүлсэн хүмүүс Д.Нацагдорж, Т.Дөлбаяр, Н.Жамъянхорол нарт баярлалаа.

Хурлын дарга: Өөр санал байна уу? Төлөөлөгч Г.Гангамаа.

Төлөөлөгч Г.Гангамаа: Хэлтэс, агентлагуудын дарга нарт хандаж санал хэлье. Өнгөрсөн жил Хэлтэс, агентлагууд сумдуудтай хамтран ажиллах зайлшгүй ажил байдаг, энэ ажлыг зохион байгуулахдаа шатахууны зардлыг сум өөрөө хариуцах ёстой гэсэн ийм бичиг тоотуудыг өгдөг энэ жил төсөв хэмнэх гэж байгаа учраас түрүү түрүү жил хүрэлцээ муутай байдаг, манай сум хамгийн хол байдаг, сум өөрөө шийд гэсэн байдлаар хандвал манай сумын хувьд бүр хүндрэлтэй болж байна. Хол байгаа сумдуудыг хагас мөнгийг зохиоцуулах тал дээр анхаармаар байна. Машин унах эрх бүхий албан тушаалтан өдөрт 70 км явах журамтай байдаг, өнгөрсөн жил манай сумын хувьд шатахууны зардал 60 сая төгрөг байсан энэ жил 10 сая төгрөг болсон бусад ойрхон сумдыг хараад байхад адилхан байна, үүнийг хол ойроор нь зохицуулж болдоггүй юм уу? Эмнэлгийн шатахууны зардал шиг хол ойроор нь зохицуулж болдоггүй юм уу?

Хурлын дарга: Хүлээж авах санал байна, сургалт зөвлөгөөний нэгдсэн төлөвлөгөөг АЗДТГ-аас гаргах хэрэгтэй байх, Авто машины хэрэглээний хувьд шатахууны зардлыг бууруулах буруу байх, ЗГ-аас гаргасан тогтоолын дагуу авто машин хэрэглэх ганцхан албан тушаалтан байгаа аймгийн Засаг дарга, АИТХ бол өөрөө засгийн байгууллага биш АИТХ өөрөө төсвөө тогтоож ажилладаг учраас ЗГ-ын тогтоолд хамаардаггүй юм, сумдын Засаг дарга нарын унаа биш энэ бол сумдын ЗДТГ-ын унаа. Өөр санал байна уу? Төлөөлөгч Х.Батболд.

Төлөөлөгч Х.Батболд: Багийн Засаг даргын туслахын асуудлаар одоо санал хураах юм байна, санал хураалгахад та бүхэн бодолцоорой 58 баг байгаа нэг хүн нь дунджаар 3 ам бүлтэй гэж бодохоор 180 гаруй хүний асуудал байна, олонхоороо унагавал нүгэлтэй шийдвэр болох бий гэж хэлмээр байна. Орлогын бололцоо байгаа гэж аудит хэлсэн тул байгалгах талаар нь бодолцмоор байна.

Төлөөлөгч А.Жаргалсайхан: Багийн Засаг дарга нарын туслахыг байлгая гэж үзвэл ямар нэгэн зүйл мөнгөн эх үүсвэртэй байх шаардлагатай одоо нилээд хэмжээний мөнгөний ажил үндсэн чиглэлд эх үүсвэртэй суусан байгаа, Х.Батболд АИТХТ-ээр бид нар төсвөө яаж бүрдүүлэх вэ? гэж их удаан ярилцсан, ямарваа нэгэн зүйл зохицуулж болно, хүнээ хайрлаж болно гэхдээ эх үүсвэртэй мөнгө нь олдож байвал түүнийг шийдхээс биш санал хураахаас өмнө мөнгийг хаанаас олох боломж байна гэж ярьмаар байна. Мөнгө нь босож чадахгүй бол хэсэг хүмүүс ажиллуулаад цалин мөнгөгүй бүүр нүгэлтэн болох юм биш үү?

Төлөөлөгч Н.Амарзаяа: Аудитын газрын дүгнэлтийг л бодоод байна, 1.6 тэрбумаар нэмэгдүүлэх боломжтой энэ оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл 1.6 тэрбум төгрөг байна, өнгөрсөн жилийн гүйцэтгэлийг хараад байхад 3 тэрбум төгрөг байгаа юм чинь багийн Засаг дарга нарын туслахыг орлого, зарлага дээрээ нэмчих эрх мэдэл байгаа гэж үзэж байна, зарим нэг асуудал дээр хүлээцтэй хандсан дээр байх гэж бодож байна, дэвшүүлсэн 6 асуудлынхаа ганц асуудлыг асуудал болгон тавья гэж бодсон тухайлбал, өнөөдөр аймгийн Халамж үйлчилгээний даргыг Б.Нарантуяа даргыг хийгээд байна уу? гэж бодож байна, яагаад ийм байдал нөхцөлд хүрч байна гэхээр энэ жил надтай уулзсан сумдаар ажилласан мөн хэлэлцүүлэг хийж байхад Тэтгэвэрээ авч чадахгүй байна, халамжаа авч чадахгүй байна, гэсэн зүйл яригдаад байна. Төсвийн тодотгол төсөвтэй холбоотой холбож нээх ярьмааргүй байна, миний бодлоор санал хэлэхэд НХҮХ хангалттай ажиллах боломжтой байгаа гэж хэлмээр байна. Эсхүл энэ хэлтсийн үйл ажиллагааг зогсоо татан буулга гэж хэлмээр байна. Нийгмийн халамжид баталсан 4.2 тэрбум төгрөгөө зарцуулж чадахгүй бол үүний ар талд байж байгаа зүйл бол хамгийн эмзэг сэдэв болох хүмүүсийн эрх ашиг хөндөгдөөд байна. Суманд очиж ажиллахад төсвийн тодотгол байхгүй гэсэн хариу тайлбараар сар болгоны эхэнд ордог мөнгө олгогдохгүй байна, группийн мөнгө авдаг иргэд хохирч байна. НХҮХ төрийн байгуллага хийх ёстой ажлаа зөв зүйтэй хийгээч гэсэн санал хүргүүлж байна.

Хурлын дарга: Энэ санал чинь үндсэндээ шийдвэрлэгдсэн байгаа босоогоор шийдвэрлэгдсэн байгаа. Сумдын Засаг дарга нар, халамжийн ажилчдын маргаантай асуудал сөрөг үр дагаврыг шийдсэн. Халамжийн сан үйл ажиллагаагаа явуулна харин СТСХ хянана гэж ойлгож байна. Өөр санал байна уу? Төлөөлөгч Д.Эрдэнэ

Төлөөлөгч Д.Эрдэнэ: 2015 оны орон нутгийг хөгжүүлэх сангийн төсвийг сумдаар гаргаж баталсан энэ бол их үр ашигтай үр дүнгээ өгсөн сайн ажил, иргэдэд хүрсэн энэ мөнгийг сайн ажил болгоод явж байгаа сумдууд байгаа, үр дүнгүй хэл ам болоод байгаа нэг хэсэг газар байна.

Хоёрт Багийн туслахын мөнгийг мал малчин 2 байгаа цагт төрийн үйлчилгээ нийгмийн салбарын үйлчилгээ байна, тэр дундаа манай аймаг өөрөө хилийн аймаг, баг дээр нь хүн байхгүй дотогшоогоо хумигдаад зах чинь өөрөө эзэнгүйдэх гэж байна хилийн аймаг гэдэг утгаараа энэ зүйлээ хамгаалаад аваад явах болж байдаггүй юм уу? Үндэсний аюулгүй байдлын талаасаа дэмжих нь зүйтэй.

Хурлын дарга: Орлогын дутуу төлөлттэй байгаа компаниуд Өмнөговь аймагт төлөх татвар бүтээн байгуулалт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд Засаг дарга түүний Тамгын газраас албан ёсны бичиг хүргүүлсэн зарим нэг байгууллага шүүхэд хандсан гэж үзэж байна. Өөр санал байна уу? Төлөөлөгч А.Идэрцог.

Төлөөлөгч А.Идэрцог: Н.Амарзаяа Төлөөлөгчийн яриад байгаа халамжийн сангийн мөнгийн нарийн учрыг сайн мэдэхгүй байна, сумдын санхүүжлээс аваад аймгийн төсөв дээр татаад байгаа юм байна, төсвийн тодотголын үед эргээд яривал яасан юм бэ?

Хурлын дарга: Өөр санал байна уу? санал байхгүй тул саналыг таслая, санал таслагдлаа. Ө.Баянмөнх Төлөөлөгч горимын санал гаргасан багийн туслах байлгах уу, үгүй юу гэдэг асуудал дээр санал хураалт явуулая,  Багийн туслахуудыг хэвээр байлгая гэсэн санал хураалт. Тодруулга СТСХ-ийн дарга Б.Нарантуяа.

СТСХ Б.Нарантуяа: Нийт сумдын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог Төрийн албаны тухай хуулиар ЗГ тогтоодог, багийн Засаг даргын туслахын авч байгаа мөнгө цалин уу? урамшуулал уу? ойлгомжгүй байдлаар явж байгаа Сангийн яам жилийн жилд Өмнөговь аймаг дандаа тусгаар Улс шиг зүйл хийдэг гэдэг Төрийн албаны тухай хуулиар орон тоо гэж үзвэл ЗГ-т эрх нь хягаарлагдаж байгаа, Төсвийн тухай хуулийн 11.1.3 дээр сангийн сайдын бүрэн эрхэд нийт төсвийн байгууллагын орон тоог батлах бүрэн эрх нь Сангийн сайдын бүрэн эрх байгаа ИТХ нь  ЗГ, Сангийн сайдын эрхийг эдлээд орон тоо бүтэц тогтоогоод байхаар эрх зүйн хувьд зөрчилтэй шийдвэр болж байна. МАН-ын Төлөөлөгч нар халамжийн маягаар яриад байна, халамжийн маягаар шийдээд явбал яасан юм бэ? Багийн Засаг даргын цалингийн 30 хувиар ч гэсэн 166 000 төгрөг байна энэ нь өөрөө хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрэхгүй цалин ч биш юу ч биш зүйл болоод байна. ТЗУХ-ээс сумдаар явахад Багийн Засаг даргын туслах шаардлага байхгүй гэж дийлэнх сумд үзсэн байгаа. Эх үүсвэрийн хувьд Аудит гарсан шийдвэрийг буцаан хэрэгжүүлэх тухайлбал Тавантолгой ногдол ашиг 65 хувь байсныг 85 болгоё гэж байна тэр компанийнхаа тухай хуулиар бас зөвшөөрөгдөх эрх хэмжээ мөн үү гэдгийг эргэж харах хэрэгтэй. Хөтөлбөр маягаар шийдвэрлэвэл аль нэг байгууллагын зардлаа хасах, хөрөнгө оруулалтынхаа жагсаалтаас аль нэг зардлаа хасаж байж шийдвэрлэх боломжтой.

Хурлын дарга: Төлөөлөгч Н.Амгалан.

Төлөөлөгч Н.Амгалан: Энэ зүйл хоёр дах жилдээ яригдаж байгаа зүйл ноднин яригдаад шийдвэрлээд явсан энэ жил эдийн засгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалж байна, шийдвэр гаргахад ямар нэгэн төсөл хөтөлбөр хөрөнгө оруулалт гэхээр 50 хэдэн өрхийн амьдарлыг шууд шийдэх гэж байгаа юм, санал хураалтаар шууд шийдэхэд хэцүү эцсийн эцэст Өмнөговь аймгийн төсвийг батлах гэж байгаа зарим талаар Сангийн яамны тавьж байгаа шийдвэрийг биелүүлэх гэж байгаа ч зарим талаар Өмнөговь аймгийн төсвийг хэлэлцэж байгаа учраас НӨУБ-ын бүрэн эрхийн асуудал учраас уян хатан байх шаардлагатай гэсэн саналыг хэлэх гэсэн юм.

Хурлын дарга: Горимын өөр санал гараагүй байгаа санал хураалт хэвээрээ байгаа, санал хураалт явуулъя.

Төлөөлөгч А.Идэрцог: Татвараас өөр орлого бүрэлдэх боломж байхгүй юу?

ТУБ О.Цэнд: 2015 оны төсөв дээр хамтраад бүх боломжтой орлогыг оруулсан сая яригдсан усны төлбөр, автотээврийн хэрэгслийн төлбөр дээр СТСХ тайлбар өглөө ТЕГ-аас авто тээврийн хэрэгслийн журамд өөрчлөлт ороод хуучин бол Өмнөговь дугаар байвал Өмнөговь аймагт татвар авна гэдэг байсан бол 2013, 2014 оноос харьяалалын дагуу авдаг болсон. Манай дээр тэрбумаар орох тээврийн хэрэгслийн авлага байхгүй, Усны төлбөрийн тухай гэрээгээр дүгнэлтээр гэж Аудит ярьж байна, БОАЖЯ-аас гаргаж байгаа, БОГ-аас хийж байгаа гэрээнүүд бол техник эдийн засгийн үндэслэл дээр усны төлбөрийн хэмжээ тавигдсан байдаг бол манай дээр яг бодит гүйцэтгэлээр тооцож байдаг. 2014 онд 6.2 тэрбум төгрөгийн усны төлбөрийн авлага байхгүй. Төмөр замтай холбоотой 700 сая төгрөг төлөгдөөгүй байгаа ногдуулалт нь 12 тэрбум төгрөг гэж яригдаад ЗГ-ын хэмжээнд яригдсан аймгийн удирдлагуудтай ярьсан 4 тэрбум төгрөг гэж ойлгож байна. Албан ёсны тайлангийн ногдуулалтаар орж ирээгүй байна.

Хурлын дарга: Горимын өөр санал гараагүй байгаа санал хураалт хэвээрээ байгаа, санал хураалт явуулъя.

Төлөөлөгч А.Идэрцог: Санал хураалтаас өмнө завсарлага авья.

Хурлын дарга: АН-ын бүлгийн завсарлага 20 минут.

Хурлын дарга: АН-ын бүлгийн завсарлага аваад орж ирлээ ирц бүрдсэн тул хуралдаанаа үргэлжлүүлье. АН-ын бүлгийн саналаар хуралдаанаар Ө.Баянмөнх Төлөөлөгчийн гаргасан саналыг санал хураалтаар шийдвэрлэе гэсэн горимын санал гарсан санал хураая. За 9 Төлөөлөгч байна түдгэлзэж байна өөр Төлөөлөгч байна уу, түтгэлзэж байгаа? Олонхын саналаар Ө.Баянмөнх Төлөөлөгчийн оруулсан санал дэмжигдэх боломжгүй байна. Төлөөлөгч Д.Нацагдорж.

Төлөөлөгч Д.Нацагдорж: УИХ, ЗГ-аас төсөв хумих бодлого барьж байгаагийн хүрээнд ганц Өмнөговь аймаг гэлтгүй бүх аймаг багийн Засаг даргын туслахыг байхгүй болгож байна. 2015 оны үндсэн чиглэл 45 дугаар зүйл заалт байгаа өрх гэр бүлийг дэмжих гэсэн заалтад эдгээр ажилгүй болсон хүнийг хамруулж ажилтай орлоготой болгох талыг дэмжинэ.

Шийдвэрлэсэн нь: Хурлын дарга: Шийдвэр гарсантай холбоотой АЗДТГ-аас бодлого болгон багийн Засаг дарга нарыг баг дээрээ сууж байх гэсэн шийдвэр гаргах байх, ЗД баг дээрээ байх шаардлагатай. Сумдын удирдлагууд мөн энэ цаг мөчөөс шаардлага тавих хэрэгтэй. Хэлэлцэх асуудал үндсэндээ дуусч байна тогтоолын төслийг харахыг хүсье. Тогтоолын төсөлтэй холбоотой асуух асуулт байна уу? Асуулт алга асуулт тасаллаа, санал байна уу? санал алга санал тасаллаа. Батлах саналтай Төлөөлөгчид гараа өргөж баталгаажуулъя, Тогтоол батлагдлаа, баярлалаа.

Долоо, Наймдугаар асуудал: Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайлан батлах тухай, Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршил батлах тухай,

 Хурлын дарга: Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайлан батлах тухай, Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршил батлах тухай, Илтгэгч нь: АГХБХБГ-ын дарга Ч.Мөнхжаргал нийт 20 минут.

ГХБХБГ Ч.Мөнхжаргал: Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайлан, Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршилыг танилцуулав. /танилцуулгыг хавсаргав/

Хурлын дарга: Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, газрын нэгдмэл сангийн тайлан, Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, иргэнд өмчлүүлэх газрын зориулалт, хэмжээ, байршилыг танилцууллаа, Илтгэгчдээ баярлалаа, Төлөөлөгч нарт асуулт байна уу? асуулт алга асуултаа таслая, санал байна уу? Төлөөлөгч Д.Эрдэнэ.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Байгаль орчны газартай холбоотой санал байна? Байгаль орчны чиглэлийн газар хувиарлалт байгаа юу Гаднаас мод авчраад тарьж болох уу? гэж судлаад хүмүүс нь ирээд мод тарьсан чинь 170, 180 см ургасан байсан, Даланзадгад сумын Засаг дарга, ИТХ-ын даргатай яриад Даланзадгад сумын хойд талд 5 га газар мод таръя гэсэн өргөдөл өгсөн. Даланзадгадын зүүн хойд талд ногоон байгууламжийн газар өгье гэсэн хүсэлт орсон уу? ороогүй бол оруулах саналтай байна.

ГХБХБГ Ч.Мөнхжаргал: Даланзадгад сумаас ирсэн өргөдлийн дагуу орсон байна.

Хурлын дарга: Өөр санал байна уу? Төлөөлөгч Х.Түмэндэлгэр.

Төлөөлөгч Х.Түмэндэлгэр: Д.Эрдэнэ Төлөөлөгчийн хэлж байгаа ямар мод вэ?

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Улиас мод.

Төлөөлөгч Х.Түмэндэлгэр: Өмнөговь аймгийн барих ёстой бодлого бол аль болохоор өөрийнхөө унаган модыг тарих, өөр төрлийн мод таривал жимс жимсгэнийн мод тарих ёстой гэсэн бодлого барих, өөр  мод ургамлыг тухайн бүс нутаг суулгахдаа шинжлэх ухааны нарийвчилсан судалгаа хийхгүй бол сүүлдээ янз бүрийн тэнцвэргүй байдал үүсэх боломжтой. Монголд хамгийн чухал мод бол хайлаас мод.

Шийдвэрлсэн нь: Хурлын дарга: Санал үндсэндээ дуусч байна. Өөр санал байна уу? Санал байхгүй бол саналаа таслая. Тогтоолын төслийг уншиж танилцуулъя бид 3 тогтоол батлана. /Тогтоолын төслүүдийг танилцуулав/ тогтоолын төсөлд асуулт байна уу? санал байна уу? асуулт санал байхгүй бол тогтоолуудыг батлая. Тогтоолийн төслүүд батлагдлаа.

Есдүгээр асуудал: Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай

Хурлын дарга: Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, Илтгэгч нь “Газар дэлхий” ХХК-ийн захирал Ж.Осоржамаа 30 минут.

Хурлын дарга: Энэ жил зарим Төлөөлөгч нарын тэгш насны ой тохиож байгаад хүндэтгэл үзүүлье. /Хүндэтгэл үзүүлэх ажиллагаа явагдав/

Ж.Осоржамаа: Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг танилцуулав. /танилцуулгыг хавсаргав/

Хурлын дарга: Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг танилцуулсан Илтгэгч “Газар дэлхий” ХХК-ийн захирал Ж.Осоржамаад баярлалаа. Маш товчхон танилцуулагдлаа. Асуулт асууя Төлөөлөгч Д.Нацагдорж.

Төлөөлөгч Д.Нацагдорж: Энэ компани нь АЗДТГ-т, АИТХТ-ийн хуралд ирж мэдээлэл өгсөн аймгийн Засаг даргад ирсэн дүгнэлтийг төлөвлөгөөндөө тусгасан уу? Мэргэжлийн байгууллагын дүгнэлт туссан байвал хүлээж авах боломжтой юм.

Ж.Осоржамаа: Бидний хувьд бүх мэдээллүүдийг тусгасан холбогдох бүх байгууллагуудаар явж төлөвлөгөөнд холбогдолтой мэдээллийг оруулсан. Бүх сумдуудаар явж арга хэмжээний талаар санал авч төлөвлөгөөнд тусгасан мөн протоколд тусгасан байгаа.

Хурлын дарга: Асуулт асууя Төлөөлөгч Г.Гангамаа.

Төлөөлөгч Г.Гангамаа: Гурвантэс суманд усжуулах шаардлагатай газар болон эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой газар төлөвлөгөөнд тусгагдаагүй байна энэ ямар байдлаар тусгагдаагүй байна, сужуулалт хангалттай байгаа гэж үзсэн ямар учиртай вэ?

Ж.Осоржамаа: Гурвантэс сумын хувьд газар дээр очиж ажиллахад эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх тохиромжтой газар танайд байгаагүй, эдийн засгийн хувьд үр ашигтай байх шаардлагатай аймгаас боловсруулсан ТЭЗҮ-ийн хувьд тусгагдаагүй ч гэсэн эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхээр тусгаж өгсөн. Өвөр Монголыг өөртөө засах орноос тэжээл авч 25 үнээтэй эрчимжсэн мал аж ахуй эрхлэх боломжтой гэсэн байна. Мөн тэжээлийн хэрэгцээ бага шаарддаг 100 ямаатай аж ахуйг төлөвлөн өгсөн. Нийт 3 байршилд усны асуудлыг тусган өгсөн байна.

Төлөөлөгч Г.Гангамаа: Махны чиглэлийн ферм байгуулах боломжтой гэж үзэж болохгүй юу?

Ж.Осоржамаа: Гурвантэс суманд гол нь тэжээлийн асуудал хэцүү байгаа.

Төлөөлөгч Х.Түмэндэлгэр: Гилааны замыг засах асуудал гэсэн асуудал байна энэ зам нь яг хаана байрлаж байна, ямар зориулалтаар засах бол. Ховор амьтадын жагсаалт хийсэн байна судалгааг нь хаанаас авсан бэ?

Ж.Осоржамаа: Ховор амьтдын жагсаалт хийсэн энэ судалгааг Өмнөговь аймгийн байгаль орчны албанаас авсан, хөдөө аж ахуйн их сургуулийн Баясгалан эрдэмтэн тэргүүтэй багаас авсан байгаа ер нь боломжтой гэж үзсэн байгаа. Орон нутгаас ирсэн санал дээр аялал жуулчалын зориулалтаар засварлах юм.

Төлөөлөгч Х.Түмэндэлгэр: Ховор амьтдын жагсаалт ягаад хийсэн гэхээр Гурвантэс сумаас Баянхонгор аймаг руу тавих зам зорчигч тээврийн зам уу ямар зам байгаа вэ? Энэ зам бол өнөөдөр аймгийн ИТХТ-ийн шийдвэрээр хаагдсан байгаа. Цоохор ирвэсийн нүүдлийг хаагаад байгаа учраас хориглосон байгаа. Энэ зам Нэмэгт уулын баруун талаар байна уу? зүүн талаар байна уу? гэдэг нь анхаарал татаж байна. Гурвантэс сум бол хамгийн их усны нөөцтэй газар.

Ж.Осоржамаа: Энэ зам мянганы замын босоо тэнхлэгийн зам байна, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдэж байж хэрэгжих ёстой байдаг замын ажил.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Усан сан бүхий газрын өөрчлөлт их байна, ямар үзүүлэлтээр өөрчлөлт нь их байна, буурсан байна уу? нэмэгдсэн байна уу? Балгасны улаан нуур МУ-ын цэнгэг усны нөөцийн 4 хувь аймгийн усны нөөцийн 70 хувь байх 1980 онд хэмжээ тогтоосон хэмжээ нь одоо багассан гэж үзэж байна, одоо тийм хийсэн судалгаа байна уу?

Ж.Осоржамаа: Усан сан бүхий газрын хэмжээ маш бага хэмжээгээр нэмэгдсэн байгаа, хөв цөөрөм байгуулаад явбал усан сан бүхий газрын хэмжээ нэмэгдэнэ. 1000 га газар хөв цөөрөм байгуулвал тэр нь өөрөө усан сан бүхий газрын хэмжээг нэмэгдэнэ.

Төлөөлөгч Л.Цэцэг-Өлзий: Монгол орны газрын талхлагдсан байдал ямар түвшинд ямар тоотой байна, хадлангийн талбайг ямар замаар сайжруулж төлөвлөгөөнд тусгагдсан хэмжээгээр тооцсон, эрчимжсэн мал аж ахуй хөгжлүүлэх байршил гэж нэлээн олон газар зааж байна ямар төрлийн мал аж ахуй хөгжүүлэх юм. Гэрийн тэжээмэл амьтан гэхээр ямар амьтан байх вэ? Орвог гашууны бор толгой дайруулаад зам тавигдах зүйл яригдаж байна тэгж зам тавих уу? 2030 он хүртэл ач холбогдолоо алдахгүй явах боломжтой гэж үзэж байна уу?

Ж.Осоржамаа: Талхагдсан бэлчээр газрыг 21.5 хувиар яаж гарсан гэхээр ГХГДЗЗГ-аас 5 жил тутамд бэлчээрийн газрын үнэлгээ гэж гаргадаг, энэ үнэлгээ дээр үндэслэж гаргасан. Сүүний үхэр, ямааны чиглэлийн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай гэж үзсэн малын сүргийн бүтцийг 2030 он хүртэл тооцоолон гаргасан байгаа. Хадлангийн талбайн хувьд одоогийн нэгдмэл сангийн хувьд 30 га газар байгаа, тохиромжтой байдлын үнэлгээ байгаа. Байгалийн аясаар хадлан эрхлэх боломжтой талбай байхгүй, Малын сүргийн зохистой бүтцийг хангахын тулд нэгдүгээрт ямааны тоог бууруулж тэмээний тоог ихэсгэхээр тусгаж өгсөн байна.

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Даланзадгад хотын төлөвлөлтийг яаж хийж байна аймгийн хүн амын гуравны нэг хувь нь оршин сууж байна, мал аж ахуй фермерийн бүс ямар байгаа өмчлөл суурьшилийн бүсийг яаж тусгасан гэдгийг хармаар байна, энэ асуудлыг хийхдээ иргэдээр хэлэлцүүлэг хийсэн ямар байдлаар хийсэн бэ? Сум багийн иргэдээс ямар хэлэлцүүлэг зохион байгуулсан бэ?

Ж.Осоржамаа: Хээрийн судалгааны хувьд иргэдтэй хэлэлцүүлэг зохион байгуулсан, Даланзадгадын хэмжээнд 2011 онд зам тээвэр барилга хот байгуулалтын шугамаар МУ-ын иргэнд өмчлүүлэх боломжтой газрын нөөцийг тогтоосон тэр дээр Даланзадгадын хэмжээнд хангалттай бүс нутгийг гарган өгсөн. Орвог гашууны бор толгой дайруулаад зам засах шаардлагатай гэсний дагуу тусгасан.

Хурлын дарга: Төлөөлөгч нараа горимын санал оруулахгүй бол болохгүй байна та бидний баталсан хуралдааны дотоод журмын цаг дууссан байна хуралдааны цагийг 30 минутаар сунгаж хэлэлцье.

Төлөөлөгч Н.Амгалан: Цогтцэций сумын замын асуудал Таван толгой-Сайншанд чиглэлийн төмөр зам ЗТЯ-аас барьж байгаа бодлого замын транс орон нутагтайгаа зөрчилдөөд байдаг, орон нутгаас гаргаж байгаа байдлаар нь ерөнхий төлөвлөгөөнд суулгаж өгөх асуудал хэр байна. Төмөр замын бодлого чиглэлээ төлөвлөгөөнд оруулахдаа яамтайгаа хэр харилцаж судалгаа чиглэлийг суулгаж өгсөн бэ?

Ж.Осоржамаа: Энэ ажлыг хийхдээ мэргэжлийн хүмүүсийг оролцуулж хийсэн. Замын асуудалтай холбоотой манай зөвлөх инженер Жамъянсүрэн гэдэг хүн хариулна. Даланзадгад суманд хэлэлцүүлэг зохион байгуулсан хаашаа хаашаа тэлэх талаар судалгаа авсан Аймгийнхаа төвийн хил дотроо Олон улсын нисэх буудал барихаар шийдвэрлэгдсэн. Эдгээрээс болоод өмчлөх боломжтой газрын нөөц ховор байна. Үйлдвэрийн бүс гаргаж өгсөн. Газрын нөхцлийг сайжруулсаны дараа олгох боломжтой зүүн хойшоо тэлэх боломжтой байна. Иргэд төрийн байгууллага тийм сонирхолтой байна. БХБЯ-наас 2014 онд суурьшлийн бүсийн хэрэгжилтийг хангах зорилгоор томоохон нөхцлийг барьж байна.

“Газар дэлхий” ХХК-ийн төлөөлөл Жамъянсүрэн: Яамнаас гаргасан бичиг баримт төлөвлөгөөний дагуу явж байгаа учраас одоо яг энүүгээр тэрүүгээр гэсэн зүйл байхгүй.

Төлөөлөгч Л.Цэцэг-Өлзий: Өмчлөлийнхөө газрыг зүүн тийшээ засмал зам дагуу өгөх үү?

Ж.Осоржамаа: Хувийн орон сууц галлагаагүй байрны газрыг өөр тийшээ өгөх боломжтой байна. Утаа гаргахгүй боломж байвал баруун хойд талд өгч болно.

Хурлын дарга: Өөр асуух зүйл байна уу?

Төлөөлөгч Ө.Баянмөнх: 2030 он хүртэл хичнээн хүнд газар өмчлүүлэх боломжтой вэ? Нарийн зүйлүүд юу байна хотын ерөнхий төлөвлөгөө жаахан өөрчлөгдөөд л ороод ирсэн юм шиг байна, яг өнөөдөр газар өмчлөх боломжтой төлөвлөгөө юм уу зүгээр энд нэг газар өмчилчихөөр юм байна гэсэн ерөнхий зүйл юм уу? Одоо энийг баталлаа гэхэд айлуудын өргөдлийг шийдээд өгөх бололцоо байгаа юм уу үгүй юм уу?

Ж.Осоржамаа: Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын даалгаврын зааврын дагуу ажлын төлөвлөгөө гаргаж өгсөн хаагуур орон сууцны өмчлүүлэх боломжтой газар байна гэснийг гаргаж өгсөн, цахилгааны шугам хаагаар явахыг тусгах шаардлагагүй Өмнөговь аймаг Даланзадгад хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж том ажил хийгдэж байна, тэр ажил дээрээ нарийвчлан тусгах шаардлагатай.

ГХБХБГ П.Золжаргал: Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө бол хотын ерөнхий төлөвлөгөө биш зөвхөн хаана газар олгож болох вэ, газрын ерөнхий төлөвлөгөө бол газар олгох суурь судалгааг хийгээд тэр цаашдаа газрын ашиглалтын чиглэл чиглэлээр ашиглах нөөцийг нь тогтоож өгөх зүйл. Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө бол батлагдах хугацаа 30 жил боловч энэ дээр тодотгол хийж болно. Төлөвлөгөө маань олон суурь ажлуудтай байдаг, суурь судалгааны материалууд дээрээ үндэслээд, хээрийн судалгаагаа хийгээд эргээд боловсруулалтаа хийгээд гаргах гэсэн нарийн журамтай. Энэ журмын дагуу хийгдсэн гэхдээ манайхаас ажлын даалгавар өгсөн. Өмчлөх нөөц газар гэж тогтоосон боловч бид нар салхин дээд талдаа, ашиглах нөхцлүүдээ үндэслээд урьд өмнө бид өмчлүүлэхээр оруулаад өгсөн байсан. Цаашдаа БХБЯ дээр 2016 онд хийгдэх тендерээ судалгаатай нь оруулаад явъя салхин дээд талд аль болохоор өмчлөлийг олгохгүй зүүн хойд зүгрүү өмчлөлийн газрыг хөгжүүлье гэсэн бодолтой байна.

Хурлын дарга: Нилээд ойлгомжтой тайлбар өглөө боломж нөөц зүйлийг тогтоогоод өгсөн асуудал, Төлөөлөгч нараас өөр асуудал байна уу? Алга байна, зочдоос Р.Бадамжунай.

Ноён Р.Бадамжунай: Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе, манай сум тэг гортигоо ч мэдэхгүй байна баг газар байхгүй, газар өгч болохгүй байна, манай сумын газрын зураг гарсан зүйл байна уу? Ийм ажил хийгдсэнийг ч мэдэхгүй юм байна. Газар байхгүй бидэнд байгаа газар нь лицензтэй газар байна.

Хурлын дарга: Ноён суманд ажилласан уу? Засаг дарга мэдэхгүй байна гэсэн чинь юу билээ?

Ж.Осоржамаа: Ажилласан бүх сумдад ажиллаж хээрийн судалгаа хийсэн.

Хурлын дарга: Өөр асуудал байна уу? Ц.Мөнхдэлгэр.

Цогтцэций Ц.Мөнхдэлгэр: Сумдаар ажиллаад хэлэлцүүлэг зохион байгуулсан уу? иргэдийн саналыг энэ төлөвлөгөөндөө тусгасан уу?

Ж.Осоржамаа: Ажилласан бүх сумдад иргэдийн саналыг энэ төлөвлөгөөндөө тусгасан.

Хурлын дарга: ГХБХБГ-ын дарга Ч.Мөнхжаргалаас асуух асуулт байна. Энэ төлөвлөлтийг бид хойшлуулчихвал ямар бэрхшээл учрах вэ? сум суман дээр ажилласан байдал жаахан дутмаг байна уу гэсэн зүйл ажиглагдад байна.

ГХБХБГ Ч.Мөнхжаргал: Тендер ажлын даалгаврын дагуу хийгдэх ёстой ажил бүх сумдуудаараа очиод тухайн үед байсан дарга, байгууллага газрын мэргэжилтнүүдээрээ авч хэлэлцээд иргэдтэй уулзсан үүний үндсэн дээр төлөвлөгөө боловсруулагдаж гарсан энэ үндсэн хийгдсэн ажил. Даланзадгад сумын хэмжээ дэх бүх байгууллага аж ахуй нэгжээр явж танилцсан. Хамгийн гол нь тендерийн хугацаанд л баригдаад байна.

ХБХ Т.Дөлбаяр: Гэрээт хугацаа дуусч байгаа холбоотой он дамжиж мөнгө шилжих гэж байгаа юм, он дамжиж мөнгө нь суугдаагүй байж байгаа Үндсэн чиглэлд заагдаагүй төсвөө баталсан. Үлдэгдэл санхүүжилт мөнгөний асуудал он дамжихгүй болоод ийм нөхцөл байдал үүсээд байна. Тодорхой сумдын удирдлага байхгүй байгаа учраас асуудал байхгүй гэж үзэж байна. Сум болгон аймгийн бодлогын суурь судалгааг үндэслэн гарч ирж байгаа. Сумдын иргэдийн санал төлөвлөлт бүх зүйлсийг оруулж байгаа хүний саналыг хасна гэж байхгүй. Өмнөговь аймагт уул уурхай хөгжиж байгаатай холбоотой эрчимжсэн мал аж ахуй зайлшгүй байх шаардлагатай гэж үзэж байгаа хурлаас тогтоол гаргаад ТЭЗҮ боловсруулаад явж байгаа ер нь бол Өмнөговь аймагт эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй. Өөрсдөө орон нутагтаа тогтоол гаргаад эрчимжсэн мал аж ахуй бий болгоё гэсэн шийдвэр гарсан байгаа. Бүх сумдуудаас файлаар матераилаа үзээд батлаад явах нь зүйтэй болов уу гэж үзэж байна.

Ж.Осоржамаа: Газрын даамлуудын хувьд хот байгуулалтын газар дээрээ цуглаж  тайлангаа өгсөн байгаа, энэ үйл ажиллагаан дээр сумдын газрын даамалд сумын төлөвлөгөө файлаар өгч танилцуулсан иргэдийн саналыг тусгасан байгаа. Энэ хурал өөрөө их богино хугацааны бүх сумдуудыг ярих боломж байхгүй хээрийн судалгааны ажил дээр үндэслэн иргэдийн санал дээр үндэслэн энэ ажлыг хийхгүй бол дан ганц компаниудын санал дээр үндэслэвэл судалгаа болохгүй манай компани аймгуудад ажилласан туршлагатай, улсын газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийсэн компани.

Хурлын дарга: Асуулт таслах уу? Төлөөлөгчдөө?

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Малчны хороолол газар авсан хүмүүс чинь өмчлөлийн бүсэд орчиод эрчимжсэн мал аж ахуйн бүс нь баруун урагшаа гараад явчихаар урьд олгосон газрууд нь яах вэ?

Ж.Осоржамаа: Урьд нь олгогдсон газрууд байж л байна, бид шинээр олгогдох газруудыг төлөвлөж өгч байгаа шинээр цаашид эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх газар нь юу байгаа вэ? Мал бүхий хорооллыг хотынхоо төвөөс гаргая гэсэн бодлого барьж байгаа.

Хурлын дарга: Асуулт таслах уу? Төлөөлөгчдөө? Асуулт таслагдлаа. Саналаа хэлье бидэнд дотоод журамд тусгагдсанаар 5 минутын хугацаа үлдлээ. Төлөөлөгч Л.Цэцэг-Өлзий.

Төлөөлөгч Л.Цэцэг-Өлзий: Тодорхой санал хэлэх боломжгүй нөхцөл бүрдэж байна, ганцхан зүйл дээр өөрийнхөө саналыг хэлье гэж бодож байна, Даланзадгад хотын ерөнхий төлөвлөгөөг харахаар урьд урьдын төлөвлөгөөнөөс 360 градус өөрчлөгдсөн байна. Орон нутгийн өмчлөлийн газаргүй олон улсын нисэх онгоцны богинохон зурвастай сендвичин байшинтай хотын хөгжил бол Даланзадгадын хөгжлийг тодорхойлж байгаа юм байна гэж ойлгож байна. Олон улсын нисэх онгоцны буудал хойшоо байх учраас хойшоо хөгжих боломжгүй юм байна. Ер нь бол энийг нүүлгэх ёстой байхгүй юу? Иргэддээ яагаад өмчлөлийн газар олгож болохгүй байна, зүүн хойшой голтой газар мал аж ахуй хөгжүүлнэ гэдэг хамгийн амархан зүүн урагшаа мал аж ахуй хөгжүүлэхээр гарын хөрс нь хатуу усны гүний ус татахад 100 метрээс нааш гарч ирэхгүй. Орон нутгийн хүмүүс нь ямар санал өгсийн энэ төлөвлөгөөгөөр явахад яг болох юм уу? Даланзадгадын хувьд хүлээж авах боломжгүй төлөвлөгөө болсон байна.

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Даланзадгад суманд өмчлөлийн газрын асуудал 2500 га газар, нөөц газар буюу өгөх боломжгүй газар гэж байна, 2030 он хүртэлх төлөвлөгөө гэж байгаа өнөөдөр 10 000 гаруй өргөдөл хуримтлагдсан байж байгаа, энэ төлөвлөгөө батлагдлаа л бол бүх айлуудад газар олгогдоол нөгөө газар дуусчих юм биш үү? Дахиад жил болгон өмчлөх газраа ингэж гаргана гэвэл учир дутагдалтай 2030 он хүртэл ямар ч тооцоо байхгүй 15 000 айлд газар олгох юм байна одоо 12 000 өргөдөл байна гэхээр ямар ч тооцоолол үндэслэл алга байна. Олон жилийн төлөвлөгөө учраас батлахад төвөгтэй байна.

Төлөөлөгч Н.Амгалан: Он дамжиж төлөгдөх боломжгүй санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа учраас Т.Дөлбаяр даргын хэлдэг горимоор батлагдах боломжтой байвал яасан юм гэсэн саналыг хэлмээр байна, албажуулахыг нь энэ хурал дээрээ албажуулаад дараа нь асуудалтай сумдыг баталгаажуулаад явсан дээр байх гэж үзэж байна.

Төлөөлөгч В.Мөнхбат: ГХБХБГ энэ төлөвлөгөө ямар байдлаар дүгнэж байна, одоо хүлээж авахад боломжтой гэж үзэж байгаа юм уу? батлагдсаны дараа тэгэхэд буруу хийсэн гэж хэлэхгүй байх гаргалгаа байна уу?

ГХБХБГ Ч.Мөнхжаргал: Энэ ерөнхий төлөвлөгөөг хийгдэхэд бүх багийн ИНХ-ын саналыг 3 удаа авсан ИНХ-ыг хуралдуулсан, иргэдийн санал гарч ирж байж газрыг зүүн хойш нь олгоё гэсэн санал гарсан юм. Зүүн хойш нь газар өгье гэсэн санал гаргаж байсан. Баг болгоны хурал дээр иргэн болгон хэлж байсан санал. Энэ ерөнхий төлөвлөгөө бол аймгийн ерөнхий төлөвлөгөөний рам нь болж байгаа дараа нь энэ төлөвлөгөөг батлагдсаны дараа нь сум баг болгон дээр ямар өөрчлөлт хийх үү гэдэг тодорхой болно гэсэн үг юм. Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол ерөнхий төлөвлөгөө гэсэн утгаараа явдаг юм байна, дараа нь хэсэгчилсэн төлөвлөгөө сумдын төлөвлөгөө боловсруулагдаад явах юм.

Төлөөлөгч Д.Эрдэнэ: Төлөвлөгөө хийхийн тулд урт хугацааны судалгаа хийх хэрэгтэй судалгаа гарсан бол дүгнэлт байх хэрэгтэй тэр дүгнэлтийг юу гэхээр танай аймаг ойн сан дээр, төмөр зам дээр ийм ийм зүйл анхаарах хэрэгтэй гэсэн дүгнэлт байх хэрэгтэй. Ерөнхий төлөвлөгөөний дүгнэлтээ гаргавал зүгээр байна. Тэгээд мэргэжлийн байгууллага хийсэн болохоор баталаад өгсөн дээр байх гэж үзэж байна.

ГХБХБГ З.Мөнхцэцэг: Хот тосгон суурьшлийн газрын талаар саналаа хэлье, хотыг зүүн хойшоо төлөвлөдөг учир нь “Арктайк” ХХК хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хийж байгаа, ерөнхий төлөвлөгөөг хийж байх хугацаандаа багийн ИНХ, аймгийн иргэд болон нийтдээ 3 удаа хэлэлцүүлэг хийсэн Даланзадгад сумын суурьшлын ерөнхий төлөвлөгөө хийгдэж байгаа учраас хаашаа хөгжвөл зүгээр үү гэж үйлдвэрлэлийн бүс, хөдөө аж ахуйн бүс нь хаана байвал зүгээр гэж 10 гаруй удаа иргэдийн зүгээс хэлэлцүүлэг хийсэн Арктайк хийсэн ерөнхий төлөвлөгөө дээр газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө дээр суурьшлын бүсийн га нэмэж өгсөн Арктайк 4.6 га-д хийж байгаа, Даланзадгадын газар зохион байгуулатын ерөнхий төлөвлөгөө Даланзадгадын хилийн цэсээр төлөвлөж байгаа учраас Арктайкийн санал газар зохион байгуулатын ерөнхий төлөвлөгөө саналыг тавиад өгсөн энэ бол иргэдээр хэлэлцүүлсэн. 2500 га суурьшлын бүсэд оногдох газрыг шар өнгөөр харуулсан 26 000 иргэнд өмчлүүлэхээр багтаамж байгаа. Яваандаа хонгор руу чиглээд газар өгөх боломжтой байгаа Ханхонгор сумын иргэдийн санал байгаа. Саарал харагдаж байгаа дээр хянан баталгаа, байр зүй зурагзүй гэсэн 3 багц ажлыг хийнэ БХБЯ-наас тэгэхлээр баруун хойшоо ирээдүйд хөгжих учраас тэр газрыг нөөцөд авч байгаа юм. Төлөөлөгч  нарийн хэлээд байгаа шууд төлөвлөлөгөөнд иргэдийн саналыг тусгасан.

ГХБХБГ П.Золжаргал: Миний хувьд энэ ажил дээр эхнээс нь дуустал нь ажилласан ерөнхийдөө суурь мэргэжлийн байгууллагын хувьд ямар асуудлыг голлон анхаарсан гэхээр суурь судалгааг сайн хийлгэсэн. Суурь судалгаа дээр үндэслэн газар олголтоо хийнэ. Мөн мэдээллийн баазаа сайн хийгээд явна. Шаардлагын хувьд бид нарын шаардлагыг хангаж байгаа учраас энэ хуралдаанаар батлаад гаргаад явуулсан дээр гэж үзэж байна.   

Хурлын дарга: Ерөнхийдөө тайлбарыг ойлголоо, Төлөөлөгчийн хувьд энд байгаа цөөхөн сумдууд нь асуудалтай байна гэж харагдаж байна, сумдууд өөрсдөө ямар нэгэн хариуцлага хүлээж актаар хариуцсан зүйл байдаг уу? Энэ тогтоол дээр тусгагдсанаар Аймгийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг зөрчиж, өөрчилсөн тохиолдолд, түүнээс үүсэх хохирлыг тухайн эрх бүхий этгээдэд хариуцуулж, хохирлыг барагдуулах гэсэн зүйл тусгагдсан, сумдууд өөрсдөө хариуцлага хүлээгээд төлөвлөгөөнд оруулас саналаа 2, 3 хоногийн дотор энэ хүмүүст гаргаж өгөх боломж бололцоо байгаа бол энэ эрхийн асуудлыг Тэргүүлэгч нарт шилжүүлье гэсэн бодолтой байна.

Төлөөлөгч Н.Амарзаяа: Засаг дарга нараас санал тавиад байгаа хийсэн ажлаа эдгээр хүмүүс нь эргэж албажуулж баталгаажуулаагүй байна, газрын асуудал Төлөөлөгч нарын бүрэн эрхийн асуудал учраас бид нар батлуулахгүйгээр хойшлуулаад бүх сумдууд ИТХ-аар хэлэлцээд ирэхээр нь эргээд батлах нь зөв болов уу гэж үзэж байна. 30 жилийн асуудал учраас юу ч мэдэхгүй батлаж байснаас нээлттэй орхиод угаасаа тайлангийн жил 12 дугаар сарын 31-нээр дуусах учраас цаг хугацаа арай болоогүй байна гэсэн санал хэлмээр байна.

Хурлын дарга: Өөр санал байна уу? Төлөөлөгч А.Идэрцог.

Төлөөлөгч А.Идэрцог: Хуралдаанаасаа бид Тэргүүлэгч нарт эрхээ шилжүүлж болно, оноос өмнө Тэргүүлэгчид хуралдана, сум орон нутгийнхаа иргэдтэй холбогдоод шийдвэр гаргах боломжтой гэж үзэж байна. Даргын саналыг дэмжиж байна. Эрх шилжүүлэх талаар санал хураая гэж үзэж байна.

Төлөөлөгч Н.Амарзаяа: Хамгийн гол нь сумынхаа бүх албан тушаалтнуудаар баталгаажуулсан бичиг баримтыг нь авах, Тэргүүлэгчид нь хуралдаад мэдээллээ авах хэрэг гэж үзэж байна.    

Төлөөлөгч Р.Сэддорж: Хөрөнгө санхүүгийн асуудлыг нь ондоо багтаагаад өгчихгүй юу? Энэ компани нь гурван аймагт газар зохион байгуулалтын төлөвлөгөө хийж байгаа гэж ярьсан хүн хүч нь хүрэлцэхгүй тарамдах маягтай байгаа юм байна, хамгийн гол Даланзадгад сум байна. Ард иргэдийн саналыг авсан гэж туушиндах боломжгүй гэж үзэж байна.

Хурлын дарга: Төлөөлөгч Д.Нацагдоржид тодорхой санал хүргүүлээд Засаг дарга руу орууллаа Засаг даргын саналыг сонсъё, Төсөв хөрөнгийн гаргалгаа байгаа бол 1 сард шийдье гэсэн бодолтой байна,

Төлөөлөгч В.Мөнхбат: 90 сая төгрөгөөр хийж байгаа байгууллага, олон хүнтэй аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажилласан байгаа учраас аль болох хүндрэл багатай мөнгө төгрөгийг нь өгсөн дээр, шийдвэрлэх нь зөв байх гэж үзэж байна. Сумдад е-майлээр явуулаад танилцуулаад санал бодлыг нь тусгасан дээр гэж бодож байна.

Төлөөлөгч Ө.Баянмөнх: Газрын албаны мэргэжилтэний ярьснаас учрыг нь ойлгож байна, Хурлын даргын саналыг дэмжиж байна.

Төлөөлөгч П.Пүрэвжав: Энэ тогтоолыг нь батлаад өгөөд явуулсан нь дээр байх нэгэнт ИТХ-ын Төлөөлөгчдийн бүрэн эрхийн асуудал учраас батлаад хөрөнгө мөнгийг нь шийдвэрлээд өгсөн дээр гэж үзэж байна. Дутуу байгаа зүйлийг нь Тэргүүлэгчдэд үүрэгдээд бүх зүйл нь бүрэн болсон дараа нь санхүүжилтыг нь өгье гэсэн саналтай байна.

Төлөөлөгч Л.Цэцэг-Өлзий: Сумдын хурлаар хэлэлцээд, Тэргүүлэгч нараар хэлэлцээд ирэхэд нээх чанарын өөрчлөлт гарахгүй бичиг цаасны ажил болохоос энэ зүйл бол баригдмал зүйл байхгүй юу? Даланзадгадын иргэд зүүн хойшоо хөгжие гэсэн санал өгөөгүй 100 хувь нь нэг хэсэг нь баруун хойшоо өгвөл зүгээр үү гэсэн санал гарсан, хойшлуулаад хэрэггүй гар өргөөд батлая, би бол зөвшөөрөхгүй. Эрх шилжүүлээд байх ч зүйл алга байна.

Хурлын дарга: Горимын санал гарч байна, батлаад өгье үлдсэн ажлуудыг нь Тэргүүлэгчид бүрдүүлэх зүйл дээр хамтраад ажиллая. Тэргүүлэгчдийн хурал нь ажлаа гүйцэтгээд ямах нь зөв энэ хурлаас дутуу байна гэсэн санал гаргаж байна.

Ж.Осоржамаа: Сумдаас авсан саналыг бүхэлд нь нарийн тусгасан тайлантай нарийн танилцсаны үндсэн дээр мэдэх боломжтой. Протокол дээр хүртэл байгаа. ГХГДЗЗГ мэргэжлийн дүгнэлт гаргадаг.

ГХБХБГ П.Золжаргал: Энэ газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг ИТХ-ын хуралдаанаар батлах ёстой баримт бичиг, Тэргүүлэгчдэд эрх өгөхөөр шүүхэд очиод унах магадлалтай байдаг, учраас болгоомжлоод байна.

Хурлын дарга: Одоо санал хураалгаад дэмжиж байвал дэмжээд, дэмжихгүй бол дэмжихгүй байгаагаар нь санал хураагаад шийдвэрлье.

Төлөөлөгч Ж.Тунгалаг: Хуралдаанаараа шийдвэрээ гарсан дээр болов уу гэсэн санал гаргаж байна.

Хурлын дарга: Санал тасаллаа, оруулж ирсэн тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураая, дэмжиж байвал тогтоолын төслийг батлая, санал хураагаад асуудал унавал нэгдүгээр сарын хуралд шилжүүлэе, одоогийн ерөнхий төлөвлөгөөг дэмжиж байгаа эсэх талаар санал хураая, санал хураалт явагдлаа олонх нь байна, тогтоолын төслийг танилцуулъя. /Тогтоолын төслийг танилцуулав/ Тогтоолын төсөлтэй холбоотой асуулт байна уу? алга байна, санал байна уу?

Төлөөлөгч Б.Батаа: Гурвантэс суманд эрчимжсэн мал аж ахуй эрхэлж болохгүй гэсэн байна Г.Гангамаа дарга 50 үнээний фрем байгуулахад зөрчсөнд орох уу?

Хурлын дарга: Хариуцлага тооцох асуудал дээр сумын дарга нар эмзэглээд эхэлж байна, асуудал яг ингэж байна, гарсан зөрчил дээр хариуцлага тооцоогүй явж байна. Тогтоолын төслийг баталлаа, 5 хүн дэмжсэнгүй. Тухайн компанид амжилт хүсье.

Хурлын дарга: Эрхэм хүндэт Төлөөлөгчид өө Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит зургадугаар хуралдаан өмнөө тавьсан зорилго, хэлэлцэх асуудлаа амжилттай хэлэлцлээ. Энэхүү хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг иргэд олон нийтэд сурталчлах, хэрэгжүүлэх нь бидний үүрэг мөн.  Хуралдаанд оролцсон нийт Төлөөлөгчид болон асуудал оруулсан хэлтэс, албадын дарга нар төлөөлж урилгаар оролцсон агентлагуудын дарга, сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нар Та бүхэнд талархал дэвшүүлье.

Улс орны эдийн засгийн хүндрэлтэй холбогдуулан 2015 онд Та бид урьд жилүүдээс буурч батлагдаж байгаа төсвөө үр ашигтай зарцуулж, бага мөнгөөр их зүйл хийх хариуцлагатай жил болж байна.

Иймд орон нутгийн удирдлага төсвийн ерөнхийлөн захирагч та бүхнийг хариуцлагаа өндөржүүлж ажиллана гэдэгт найдаж байна.

Ингээд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит зургаадугаар хуралдааны үйл ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.

Баярлалаа Та бүхэнд.

Тэмдэглэлтэй танилцсан:

Хурлын дарга                                                                       Л.Батчулуун

 Тэмдэглэл хөтөлсөн:

ИТХТ-ийн Ажлын албаны ажилтан                                 Э.Бөхбат

 

 

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: