Орон нутгийн ТӨСВИЙН ил тод, нээлттэй байдал

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Хөвсгөл’ Category

2015.12.03. Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаанаар төсвийн хэлэлцүүлэг хэрхэн болж өнгөрсөн тухай сонирхолтой нэвтрүүлэг

Posted by ИТХ on 2017/12/08

Advertisements

Posted in Хөвсгөл | Leave a Comment »

“Орон нутгийн төсвийн ил тод байдлын индекс-2016″ судалгаанд “Хөвсгөлийн хөгжил, дэвшилд” ТББ-аас ирүүлсэн хавсралт материалын жагсаалт

Posted by ИТХ on 2016/09/04

P1410407

+ Хөвсгөл. ОНТИБИ-2016 хавсаргасан баримтын жагсаалт

Posted in АЙМГУУД, Хөвсгөл | Tagged: , | Leave a Comment »

Хөвсгөл аймгийн төсвийн мэдээлэл, баримт бичгийн ил тод, нээлттэй байдал, мэдээллийн иж бүрэн байдлыг нотолсон маягтууд

Posted by ИТХ on 2016/09/04

Huvsgul 2016 (21)

Маягтын үргэлжлэлийг үзэхийн тулд доор байгаа Continue reading → цэсийг дарна уу.  (Хэрвээ pdf хэлбэрээр бүтнээр татах бол энд дарж Save As хийж аваарай)

Read the rest of this entry »

Posted in АЙМГУУД, Хөвсгөл | Tagged: , | Leave a Comment »

“Иргэн ба төсөв” нэвтрүүлэг. Хөвсгөл аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаан хэрхэн болж өнгөрөв?

Posted by ИТХ on 2015/12/10

Posted in Хөвсгөл | Tagged: , | Leave a Comment »

Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл. 2012.12.04-06.

Posted by ИТХ on 2014/12/04

Аймгийн ИТХ-ын ээлжит Х хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 10:50 цагт эхлэв. Хурлыг Т.Болдбаатар- аймгийн ИТХ-ын дарга удирдав.

Хуралд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс ирсэн 31 төлөөлөгч байв. Хурал ирцтэй 73,1 хувьтай байв.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч З.Бадрал, Д.Батдаваа нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг таслав.

Хуралдаан даргалагч хуралдааныг нээж үг хэлэв.

Хуралдаан даргалагч хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг танилцуулав.

Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөтэй холбоотой төлөөлөгчдөөс асуух асуулт гаргахыг мэдэгдэв.

Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн МАН-ын хорооны дарга: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд байгаа 1-р асуудал аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөөгний явц үр дүн, цаашдын зорилт, 2-р асуудал-аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт явц, үр дүн, цаашдын зорилт гэсэн 2 асуудлыг аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргын ажлын тайлан гэж ойлгож болох уу?

Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын дарга: ИТХ-ын дарга тайлангаа тавина гэсэн хуулийн зааот байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5-д аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ажлаа жилд 1-ээс доошгүй удаа тайлагнана гэж заасан. Тийм учраас ганцхан ИТХ-ын даргын тайлан биш Тэргүүлэгчид, ажлын албаны тайлан гэж ойлгоно.

Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Тайлангаа тавьж байгаа гэж ойлгож болох юм байна. Тэгвэл аймгийн ИТХ-ын 2014-2016 оны Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, аймгийн Засаг даргын 2014-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан гэдэг нэрээр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулах саналтай байна.

Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “хуралдаанд асуудал оруулах бол хуралдаан болохоос 1-ээс доошгүй хоногийн өмнө холбогдох тооцоо судалгаа, материалыг төлөөлөгчдөд хүргүүлэх” гэж заасан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан учраас батлагдсан төлөвлөгөөний дагуу явах нь зөв байх.

Ямар нэгэн зорилгоор аймгийн ИТХ-ын даргын үйл ажиллагаатай холбоотой асуудлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар Л.Ганболд төлөөлөгч ярьж байна. Хурлын хуралдааныг хуулийн дагуу байгуулж байгаа. Түүнээс биш аливаа нэг намын дарга хурлын үйл ажиллагааг тасалдуулах, хэлэлцэх асуудлыг өөрчлөх гэж байгаа нь бүдүүлэг явдал.

Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Төлөөлөгчийнхөө бүрэн эрхийн хүрээнд саналаа хэлж байгаа учраас санал хураалт явуулах ёстой гэж бодож байна.. Аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга 2 жил бүр ажлаа тайлагнах үүрэгтэй. Тийм учраас та тайлангаа тавих ёстой. Тэргүүлэгчдээр хэлэлцсэн асуудлаас өөр асуудал оруулахгүй гэсэн зүйл байхгүй.

Т.Болдбаатар-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар баталсан.  Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах саналтай бол 1 өдрийн өмнө саналаа хүргүүлэх ёстой. Баталсан төлөвлөөгөний дагуу явах ёстой. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлах томъёоллоор санал хураалт явуулъя.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөг батлахыг дэмжсэн  17 төлөөлөгч, татгалзсан 14 төлөөлөгч байсан тул 54,8 хувийн саналаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө батлагдав.

Л.Ганболд-аймгийн ИТХ-ын төлөөлөгч: Та яаж тоолоод байгаа юм бэ? Тооллогын комисс байгуулъя. МАН-ын бүлэг завсарлага авъя.

Т.Болдбаатар: Хуралдааны дотоод журмаа батлаагүй байхад завсарлага авна гэсэн ойлголт байхгүй.

Хуралдаан даргалагч: Хуралдааны дотоод журмаа танилцуулав.\материалыг хавсаргав.\ Дотоод журамтай холбоотой төлөөлөгчдөөс асуух асуулт гаргахыг мэдэгдэв.

Төлөөлөгчдөөс асуух асуулт гараагүй тул асуултыг тасалж санал дүгнэлт гаргахыг мэдэгдэв. Төлөөлөгчдөөс санал, дүгнэлт гараагүй тул санал, дүгнэлтийг тасалж дотоод журам батлах санал хураалт явуулав.

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

Хуралдаанд оролцсон 31 төлөөлөгчөөс олонх дэмжсэн тул дотоод журам батлагдав.   

(Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү)

Read the rest of this entry »

Posted in Хөвсгөл | Tagged: | Leave a Comment »