Орон нутгийн ТӨСВИЙН ил тод, нээлттэй байдал

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Archive for the ‘Өвөрхангай’ Category

Өвөрхангай аймгийн ИТХ-ын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл. 2014.12.03.

Posted by ИТХ on 2014/12/03

Хуралдаан мөн өдрийн 09 цаг 30 минутад аймгийн Нутгийн удирдлагын ордны Сүлд танхимд эхлэв. Хуралдаанд аймгийн ЗДТГ, түүний харъяа хэлтэс агентлагуудын удирдлагууд, орон нутгийн хэвлэл мэдээлийн ажилтнууд оролцов.

Хуралдаанд ирвэл зохих нийт 41 төлөөлөгчөөс хүрэлцэн ирсэн 33 буюу ирц 80.5 хувьтай байх тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдааныг нээж аймгийн ИТХ-ын дарга Г.Ганболд үг хэлэв. /хавсаргав/

Хуралдаан даргалагчаас хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, дотоод журмыг хэлэлцүүлэн батлуулав.

Хэлэлцэх асуудлын дараалал ёсоор

  1. Хэлэлцсэн нь: Аймгийн Засаг даргын Бүтээлч Өвөрхангай хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын тухай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. /Илтгэлийг хавсаргав/

Г.Ганболд: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт аймгийн ИТХ-ын ажлын хороодоос өгсөн нэгдсэн санал дүгнэлтийг Төрийн албаны шинэчлэл, нутгийн удирдлага, эрх зүйн бодлого зохицуулалтын хорооны дарга С.Цэдэнбалжир танилцуулна. /Дүгнэлтийг хавсаргав/

Г.Ганболд: Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, ажлын хороодын нэгдсэн санал дүгнэлттэй холбогдуулан Засаг дарга болон бусад холбогдох хэлтэс, агентлагийн дарга нараас асуулт асууя.

Г.Ганболд: Асуулт байхгүй бол асуултаа таслах уу. Асуултаа таслая гэж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү. Төлөөлөгчдийн 100 хувийн саналаар асуултыг таслав.

Г.Ганболд: Санал хэлэх төлөөлөгч байна уу?

И.Мөнхжаргал: ИТХ-д ирж байгаа материал хоцорч ирж байна. Танилцаж чадахгүй байна. Төлөөлөгчид асуулт асуухгүй байгаагийн гол шалтгаан нь материалаа одоо аваад уншиж байна шүү дээ. Ажлын алба 2-3 хоногийн өмнө өгмөөр байна.

Г.Ганболд: Материалуудыг Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцээд, өчигдөр ажлын хороодын хуралдаан дээр тарааж, бүтэн өдөр сууж хэлэлцэцгээсэн. Одоо өгч байгаа юм шиг ярьж болохгүй байх.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү.

Read the rest of this entry »

Advertisements

Posted in Өвөрхангай | Tagged: | Leave a Comment »