Орон нутгийн ТӨСВИЙН ил тод, нээлттэй байдал

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

Posts Tagged ‘Мониторинг’

2016 ОНЫ НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ТӨСВИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАХ ИТХ-ЫН ХУРАЛДААН БА БАРИМТ БИЧГИЙН ИЛ ТОД, НЭЭЛТТЭЙ БАЙДАЛД ХИЙСЭН МОНИТОРИНГИЙН ЗӨВЛӨМЖ

Posted by ИТХ on 2016/04/25

Нийслэл Улаанбаатар хот ба түүний есөн дүүргийн 2016 оны төсвийн төслийг хэлэлцсэн ИТХ-ын ээлжит хуралдааны үйл явц болон түүгээр баталсан тухайн орон нутгийн нийгэм, эдийн засгийн зорилт, төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны баримт бичгүүдэд ил тод, нээлттэй байдал, иргэдийн оролцооны үүднээс “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний байгууллагууд ажиглалт, мониторинг хийж дараах дүгнэлт зөвлөмж гаргав. Зөвлөмжийг нийслэл, дүүргийн ИТХ-ын дарга нарт албан ёсоор хүргүүлсэн болно. 

Нэг. Аливаа төсвийн төлөвлөгөө, төсөл зэргийг аль болох эрт, урьдчилан  нээлттэй болгож, иргэд, оршин суугчид, татвар төлөгчид, салбар мэргэжлийн төлөөлөл, шинжээчдийн оролцоотойгоор яриа хэлэлцүүлэг өрнүүлж байх.

Орон нутгийн төсвийн үйл явцад иргэд, оршин суугчдын оролцоог зөвхөн орон нутгийн хөгжлийн сан (ОНХС)-гийн хөрөнгөөр хэрэгжүүлэх, төсөл хөтөлбөр, ажил үйлчилгээ, арга хэмжээний төлөвлөгөөнд санал авахаар хязгаарлаж байгаа нь хангалтгүй болжээ. Учир нь ОНХС-аас бусад төсөв иргэдийн оролцоо орхигдож, хяналтаас гадна үлдэх хандлагатай байна.

Тухайлбал, орон нутгийн төсвийн төлөвлөгөө, Засаг даргаас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд өргөн барьсан төсөв, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө, газар зохион байгуулалт, концесс, хувьчлалын баримт бичгийн төслүүд хаалттай байгаа учраас иргэд саналаа хэлэх  боломж бүрдэхгүй байна.  Төсвийн төслийг хүлээж аваад ИТХ дахь намын бүлэг, түүний ажлын хороо, хэсэг болон төлөөлөгчид ямар өөрчлөлт хийж хуралдаанд танилцуулсныг харьцуулан үзэх боломж алга байна.

Иймд нийслэл, дүүргийн төсвийн төлөвлөгөө, төслийг боловсруулж үе шат болгонд мэдээлэл өгч нээлттэй болгох шаардлагатай.

Ялангуяа өнөөдөр төсөв болж томъёологдоогүй ч цаашдаа хөрөнгө, мөнгө шаардах янз бүрийн мөрийн хөтөлбөр, амлалтаас эхлээд төлөвлөгөө, төслийг шийдвэр гаргахаас өмнө иргэд, оршин суугчид, татвар төлөгчид, шинжээчдээр байнга хэлэлцүүлж байх нь улам бүр чухал болжээ. Энэ нь төсөв хөрөнгийг нэгэнт зарцуулахаар төлөвлөсөн, эсвэл баталсан хойно ардаа олон тэгтэй тоог иргэдээр хэлэлцүүлэхээр илүү үр дүнтэй гэж үзэж байна. Нэгэнт батлагдсан төсвийг зөв, буруу, сайтар нягталж тооцоолж чадсан эсэхээс үл хамааран хэрэгжүүлэх л үлдэж байгаа билээ.

Ер нь төсвийн томоохон зарцуулалт, худалдан авалт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын томоохон ажлыг төсөв мөнгө ярихаасаа өмнө хэрэгцээ, шаардлага, нийгэм-эдийн засаг, байгаль орчны нөлөөлөл, үр дагаврын талаас нь олон нийтийн оролцоотой хэлэлцэж эцэслэдэг байх, шинэ бүтээн байгуулалт буюу хөрөнгө оруулалт, худалдан авалтаар бий болгосон дэд бүтэц, зам, барилга зэрэг объектууд дараа нь байнгын зардал шаарддаг болохыг анхаарах хэрэгтэй байна. Ингэснээр тухайн асуудлаар илүү оновчтой шийдлийг олох, иргэдийн дунд зөвшилцөл бий болох, тэдний дэмжлэг авах ач холбогдолтой юм. Бодит байдал дээр тухайн асуудлыг сайн мэддэг хүн, эсвэл чухал мэдээлэлтэй хүн заавал шийдвэр гаргагчдын дунд байх албагүй.

Мэдээжийн хэрэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг төлөвлөх болон зарцуулахад иргэдийн саналыг авч хэлэлцүүлэх үйл явц үргэлжлэх ёстой.

Үргэлжлэлийг дор дарж үзнэ үү

Read the rest of this entry »

Advertisements

Posted in .НИЙСЛЭЛ ба түүний дүүргүүд | Tagged: , | Leave a Comment »

2016.04.08. Нийслэл, дүүргийн 2016 оны төсвийн үйл явцын мониторингийн хэлэлцүүлэг

Posted by ИТХ on 2016/04/08

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс хэрэгжүүлсэн 2016 оны төсвийн төслийг хэлэлцэх батлах үйл явц ба баримт бичгийн ил тод нээлттэй байдлын мониторингийн хэлэлцүүлгийн 2016 оны 4-р сарын 8-ны өдөр Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд зохион байгуулав.- 2016 оны ИТХ-ын хуралдааны мониторинг. АНОНС. 2016.04.08

Уг хэлэлцүүлэг дээр тавьсан хоёр танилцуулгыг дараах холбоосоор орж үзнэ үү.

– 2016 ITH Monitoringiin taniltsuulga 1

– 2016 ITH Monitoringiin taniltsuulga 2

Хэлэлцүүлгийн үе авсан зургуудыг дор үзнэ үү.

Read the rest of this entry »

Posted in .НИЙСЛЭЛ ба түүний дүүргүүд | Tagged: , , | Leave a Comment »

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_01 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_02 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_03

Posted in Хан-Уул дүүрэг | Tagged: | Leave a Comment »

НАЛАЙХ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_17 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_18

Posted in Налайх дүүрэг | Tagged: | Leave a Comment »

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_14 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_15 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_16

Posted in Чингэлтэй дүүрэг | Tagged: | Leave a Comment »

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_12 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_13

Posted in Баянзүрх дүүрэг | Tagged: | Leave a Comment »

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_10 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_11

Posted in Сонгинохайрхан дүүрэг | Tagged: | Leave a Comment »

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_08 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_09

Posted in Баянгол дүүрэг | Tagged: | Leave a Comment »

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_06 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_07

Posted in Багахангай дүүрэг | Tagged: | Leave a Comment »

БАГАНУУР ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_04 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_05

Posted in Багануур дүүрэг | Tagged: | Leave a Comment »

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2016 ОНЫ ТӨСВИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ТОВЧОО (ИТХ-ын хуралдааны үйл явц ба баримт бичиг)

Posted by budvaabyambaa on 2016/03/17

 

дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_19 дүүргүүдийн ИТХ-ын карт 2015.03.17_Page_20

Posted in Сүхбаатар дүүрэг | Tagged: | Leave a Comment »