Орон нутгийн ТӨСВИЙН ил тод, нээлттэй байдал

"Иргэд төсвөө хянана" иргэний нийгмийн сүлжээ

  • “Төсвийн мэдээллийн ил тод байдлын товчоо” (карт)

    Орон нутгийн төсвийн баримт бичиг ба үйл явцын ил тод байдлыг хангах замаар иргэд, олон нийт, татвар төлөгчдийн хяналт, оролцоог бий болгох нь “Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээний үндсэн зорилго юм.

    Энд нийслэл Улаанбаатар хот, түүний 9 дүүрэг ба 21 аймгийн төсвийн мэдээллийн ил тод байдлын товчоог цахим карт хэлбэрээр дэлгэн харуулж байна.

    Энэхүү карт нь тухайн орон нутгийн төсөв, санхүү, худалдан авалт, төсөл хөтөлбөрийн үндсэн мэдээлийг нэг хавтгайд багтаана. Үүнд, төсвийг захиран зарцуулж, шийдвэр гаргах, хяналт тавих үүрэгтэй албан тушаалтнууд, төсөв, санхүүгийн ил тод, нээлттэй байдал, төсвийн төлөвлөлт, хэлэлцүүлэг ба гүйцэтгэлийн явц, зарцуулалтын анхаарал татсан баримт, нотолгоо, мониторинг, хяналт, аудитын дүгнэлтийн товчоо ба эх сурвалжууд зэрэг хамаарна. Улмаар  төсвийн бодит мэдээллийг дэлгэрэнгүй үзэж танилцах эхлэлийн цэг, замын зураг болох учиртай.

    Энэхүү цахим хуудас нь нэг талаас олон нийтэд зориулагдсан, нөгөө талаас “Иргэд төсвөө хянана” сүлжээний болон  бусад ямар байгууллага, иргэд, судлаач шинжээчид тодорхой аймаг, нийслэл, дүүргийн төсвийн асуудлаар байр санал сэтгэгдэл, байр сууриа илэрхийлэх, цаашилбал, мэдээ, баримт жишээ хуваалцах талбар юм.

    Тус бүрийг тухайн орон нутагт төсвийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага, судлаачид хариуцан ажиллаж эхлээд байна.

    “Төсвийн мэдээллийн ил тод байдлын товчоо” (карт) нь байнга шинэчлэгдэж байх ба бүх мэдээлэл сайтад архив болж хадгалагдана.

  • Advertisements

НИЙСЛЭЛ БА ДҮҮРГҮҮД

 


АЙМГУУД

Advertisements